Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Зүүн гарт төгөлдөр хуурч Монголд ирнэ
Нийгэм

Зүүн гарт төгөлдөр хуурч Монголд ирнэ

Урлаг Урлаг03/10/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5536a8f31b7e1d15big8798366852012-10-03-10-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы төгөлдөр хуурч, “Зүүн гарт” хэмээн алдаршсан Изүми Татэно энэ сарын 6, 7-нд Улсын филармонид тоглох гэж байна. Энэхүү тоглолтыг Монгол, Япон улс найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй. Түүнчлэн манай улсад хэд хэдэн удаа ирж ХБК-ийн сурагчид, симфони найрал хөгжмийг удирдсан удирдаач Хисаёши Иноүэ, Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглолтод оролцоно. Изүми Татэно хөгжмийн зохиолч З.Хангалын “Салхич шувуу”, Ёшимацүгийн “Music for Tairo no Kiyomori”, Кояамагийн “Ainu no uta for string orchestra”, Равелийн төгөлдөр хуурын концертийг толилуулах юм байна.

Изүми Татэно Токиод 1936 онд төрсөн бөгөөд долоон үе дамжсан хөгжимчний гэр бүлээс гаралтай. Тэрбээр 1960 онд Токиогийн урлагийн их сургуулийг төгссөнөөс найман жилийн дараа Францын “Olivier Messiaen International Piano Competition” нэр хүндтэй наадмын дэд байрыг эзэлжээ. Финландын The Sibelius хөгжмийн академид хорь орчим жил багшилсан тэрбээр 2002 онд цус харвасны улмаас баруун гар нь мэдээгүй болж, төгөлдөр хуур тоглох боломжгүй болжээ. Гэсэн ч Изүми Татэно зүүн гараараа хөгжимдөх болсноор авьяасаа улам хурцалж, Япон, Финландаар өртөөлөн дэлхий дахинаа алдаршсан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.