Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Чинбат давтагдашгүй гэдгээ дахин харуулна
Нийгэм

Б.Чинбат давтагдашгүй гэдгээ дахин харуулна

Урлаг Урлаг04/10/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d2ac275939063cd9original9051764732012-10-04-14-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкт продюсерийн чиглэлээр долоон жил ажиллаж байгаад ирснийхээ дараа “Давтагдашгүй” тоглолтоо өнгөрсөн жил таван үдэш тоглож, өөрийгөө дахин давтагдашгүй гэдгээ харуулж байсан хөгжмийн зохиолч Б.Чинбат энэ жил өөрийгөө дахин шинээр нээн харуулах гэж байна. Түүнийг энэ удаад 60 хүний бүрэлдэхүүнтэй Улсын симфони найрал хөгжим болон Хилийн цэргийн чуулгын найрал дууны удирдаачаар харах өдөр айсуй.  

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын симфони оркестрт зориулсан бүрэн хэмжээний зохиол болон тоглолт ховорхон байсан. Үүнийг сэрээн хөгжүүлж байгаа нь Б.Чинбатын “Эзлэн” тоглолтын томоохон онцлог юм. Түүнчлэн Монголын хөгжмийн түүхэнд киноны хөгжмийн анхны тоглолт энэ болох гэж байна. Энэ баримт энэхүү тоглолтыг Монголын хөгжмийн түүхийн нэвтэрхий тольд тодоор бичин үлдээх биз ээ.

Нөгөөтэйгүүр “Аравт”-ын хөгжмүүдийг “Мандухай сэцэн хатан” киноноос хойших түүхэн киноны шилдэг бүтээл хэмээн хөгжим судлаачид хэлж байгаа. Энэхүү гайхалтай сайхан бүтээл симфони найрал хөгжимтэй найрсан зохирч хэрхэн яруу тансаг аялгуу болон эгшиглэхийг мэдрэх нь үзэгч бидний хувьд ховорхон завшаан, цөөхөн тохиох боломж хэмээн харж байна.

Энэхүү гайхалтай тоглолтыг Монголын бүх л тоглолтыг өндөр төвшинд найруулдаг On’n Off продакшн найруулж байгаа нь бүр үзүүштэй, сонирхууштай болгож байна.

www.urlag.mn babu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.