Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эмчилгээний зардлын 40 хувь цугларчээ
Нийгэм

Эмчилгээний зардлын 40 хувь цугларчээ

Урлаг Урлаг11/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aa51f68c899d51b4big5560619072012-10-11-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны хоёр ихэр Гарьд, Гантулга хэмээх залуугийн олонд танигдсан жүжигчин кино найруулагч Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай мэдээлэл гарсан. Хөвсгөл аймаг, Галт сумын нутгийн зөвлөл, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нарын уран бүтээлчид түүний эмчилгээний зардал зориулж “Нэгэн нарны дор” хандивын тоглолт зохион байгуулсан. Авьяаслаг жүжигчин залууг түргэн эдгээх чин сэтгэлээсээ нэгдсэн уран бүтээлчдийн тоглолт амжилттай болсон байна.

Ж.Жамьянсүрэн “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киноны ихэр залуу, “Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр, “Бооцоо” жүжгийн  цагдаагийн дүр “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүр болох хоёр ихэр Гарьд, Гантулга нар, “Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч  зэрэг олон дүр бүтээж, “Сексийн эрх чөлөө” киногоороо олонд танигдсан жүжигчин, кино найруулагч. Түүний дүү Ж.Сэнгэдорж “Цагаан шөнө”, “Диваажингаас амьдрал хүрэх зам”, “Бодлын хулгайч”, “Адам” кинонуудаараа олны танил болсон авьяаслаг найруулагч. Жүжигчин Жанживдорж агсны хоёр хүү, ах дүү хоёр уран бүтээлч, Монголын анхны олон ангит “Мөрөөдлийн хөлөг” онгоц киног дүү нь найруулж, ах нь гол дүрд нь тоглож байсан юм.

Тоглосон киноных нь нэрээр нэрлэж бүх уран бүтээлчид сэтгэлийн хандив өргөсөн “Нэгэн нарны дор” хандивын тоглолтод оролцсон бүх уран бүтээлчид, үзсэн үзэгчдэдээ түүний дүү Ж.Сэнгэдорж талархлаа илэрхийлсэн байна.

Гэхдээ энэхүү хандивын тоглолтоор эмчилгээний зардлын 40 орчим хувийг л цуглуулж чадсан бололтой. Ж.Жамьянсүрэн Монголдоо эмчлүүлэх боломжгүй, Өмнөд Солонгост бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ж.Жамьянсүрэн болоод түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, уран бүтээлчид авьяаслаг залуу уран бүтээлчид сайхан сэтгэлтэй олон түмний буянаар түүний эмчилгээний зардал бүрдэж, удахгүй эмчлүүлэн эдгэрэх болно гэдэгт итгэлтэй байна. Та Ж.Жамьянсүрэнд хандив илгээхийг хүсч байгаа бол та гар утаснаасаа 150100 дугаарын утсанд мессеж илгээх боломжтой. Таны сайхан сэтгэлийн хандиваар Ж.Жамьянсүрэн удахгүй эдгэрэх болтугай. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.