Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Баярлалаа, Морин хуурын чуулгадаа
Нийгэм

Баярлалаа, Морин хуурын чуулгадаа

Урлаг Урлаг14/10/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
,_чуулгадаа2727180852012-10-14-22-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Энэ үдэш хуурдаж чаддаггүй нь баярлаж, хуурдаж чаддаг нь баярлуулъя” хэмээн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолт эхлэхийн өмнө хэллээ. Тэгснээ “Ц.Батчулуун та өөрийнхөө хэлээр үзэгчдэдээ үгээ хэлнэ үү” хэмээсээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал”-аар тоглолт эхлэлээ. Энэ бол Монгол Улсын Морин хуурын чуулгын 20 жилийн ойд зориулсан гурван өдрийн тоглолтын хамгийн сүүлийн хүндэтгэлийн тоглолт байв. Жаахан гунигтай… Тоглолт эхэлсэн цагаас л битгий дуусаасай гэж залбирсан үзэгч олон байсан. Тэд 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ үзэгчдэдээ гурав хоногийн турш тайлагналаа. Эхний өдөр Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс, хоёр дахь өдөр дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээл, харин гурав дахь өдөр буюу өчигдөр Соёлын төв өргөөнөө гала шилмэл бүтээлүүдээ тоглосон. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суврага” хөгжмийг тоглоход,

…Морин хуурын чавхдаст Монголын домогт морьдын явдал гишгэдэл шингээстэй
Морин хуур эгшиглэхэд уул тал цэнхэртэж, ус булаг ундаргашин, өвс ногоо сугсран ургана
Морин хуур эгшиглэхэд адуун сүргийн ааш сайхан, унасан морь уран дөлгөөн гишгэдэлтэй болно
Морин хуур эгшиглэхэд тэр сайхан дууны тэлмэн тэгшхэнд замын нугачаа засарч, зангийн муруй заларна….

хэмээн Урлагийн гавьяат жүжигчин Г.Равдан шүлэглэв. Чуулгын концертмейстер Х.Батзаяа “Татлагын холбоо”-г гоцолж, ятгач О.Мөнхтогтох ятга хөгжмөөрөө “Уран сэтгэмж”-ийг мэдрүүлж, Монголын анхны эмэгтэй морин хуурчид болох О.Уянга, Ж.Уугантуяа, морин хуурч А.Дэлгэрмаа нар “Сэтгэлд шингэсэн говь”-ийг үзэгчдийн сэтгэл хөөрлийг дээд цэгт хүртэл тоглож, гоцлооч Н.Жигжиддорж “Playing Love” “Домогт 1900” киноны хөгжмөөр уяраагаад л, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Морин хуурын чуулгын эгшиг дор
…Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг…
хэмээн Төрийн шагналт Р.Чойномын “Миний шүтээн” найраглалыг хүргэсэн гээд л хэлж барамгүй , олон гайхалтай гэнэтийн бэлгүүд энэ тоглолтод багтсан байсан.

Баярласан,талархсан, бахархсан Морин хуурын чуулгын уран бүтээлчид, хөгжмийн зохиолчдоороо… Урлаг гэдэг агуу зүйл юм. Хүнд баяр баясал, эрч хүч, ухаарал, аз жаргалыг бэлэглэдэг гайхалтай юм. Биширсэн та бүхнийг, бахархсан та бүхнээр. Цэл залуухан Морин хуурын чуулга ам барьж дуулдаг дуучидтай адил үзэгчдийг хуурдаггүй, тэд зүрх сэтгэлээсээ хөгжмөө тоглодог. Энэ үдэш үнэхээр л хуурдаж чаддаггүй нь баярлаж, хуурдаж чаддаг нь үзэгчдийгээ баярлууллаа. Баярлалаа, Морин хуурын чуулгадаа.

М.Дөлгөөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.