Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудаснаа дахин давтагдашгүй нэгэн гайхалтай тоглолтын түүх нэмэгдлээ. Тэрээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт мөнхөд эгшиглэх нүсэр хөгжмийн дугаралт, мянга мянган үзэгчдийн тасралтгүй нэжигнэтэл таших алга ташилтын дор бүтэн хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Үнэхээр үзэгчдийн зүрх сэтгэлийг “Эзлэн” хэмээн нэрийдсэндээ хүрч тэдэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, эх түүхээр нь омогшуулж байсан юм.
Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж “УДИРДААЧ” болсон Б.Чинбат…
Тоглолтын эхний хэсэгт “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс эгшиглэсэн бөгөөд Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид, Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжимчид хамтран тоглож тэдгээрийн омогшил, омгорхол, бахдал төрүүлсэн яруу тансаг аялгуунуудыг удирдаачийн уран яруу хөдөлгөөн, удам дамжин өвлөгдсөн хөгжмийн гайхалтай мэдрэмжээрээ удирдаж байсан юм.
Үнэхээр жаахан хүүхэд байхаасаа л “Улсын ардын дуу бүжгийн чуулга”-д аав ээжийгээ даган очиж тус чуулгын алдар цуутай уран бүтээлчдийн өвөр дамжин тоглож дуучин, бүжигчин, хөгжимчин, удирдаач хүртэл болон тоглож мөрөөддөг байсан түүний мөрөөдөл ийнхүү “Улсын цирк”-ийн алтан тайзнаа 20 гаруй жилийн дараа биеллээ оллоо.
Хамтлагийн бүсгүйчүүдийн хэмжээлэшгүй авъяас чадвар…
Хөгжим бүжгийн коллежийн жаахан сурагчид байхаасаа найзалж, нөхөрлөж хамтдаа бүтээж туурвисаар өдгөө 15-н жил болж буй “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдийн олон талт авъяас чадварууд Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолтын гайхалтай болсонтой салшгүй холбоотой юм.
Хамтлагийн гишүүд тоглолтын маркетенги менежментийн бүх л ажилуудыг хувиарлан авч тус тусынхаа ажилуудыг чадварлагаар гүйцэтгэсэн нь тус тоглолтын зохион байгуулалт, хийсэн бүтээснээс нь илхэн харагдаж байлаа. Түүнчлэн“Эзлэн” хэмээх тоглолтын сюрприз болж “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд Б.Чинбаттай хамтран хөгжимдсөн юм.
Үндэсний хөгжмийн “МАСТЕРУУД” хамтран тоглосон нь төгс хослол байлаа…
Эх орондоо төдийгүй дэлхий даяар монголын үндэсний урлагийн нэрийг өндөрт өргөн дуурсгаж яваа ятгын хатан хаан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, Домог хамтлагийн морин хуурч Д.Шинэцог/гени/, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, ёочин хөгжимчин Н.Шүрэнцэцэг нар “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмүүдийг хамтран тоглосон нь үндэсний урлагийн яруу сайхныг үзэгчдэд мэдрүүлсэн гайхалтай тоглолт болж чадлаа.
Хөгжмийн урлагийн уян зөөлөн бүхний илрэл болсон “GLISSANDO” шанзны дөрвөл хөгжимдлөө…
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын авъяаслаг хөгжимчдөөс бүрдсэн “GLISSANDO” хамтлагийн гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд “Эзлэн” хэмээх тоглолтын бас нэгэн чимэг нь байж үзэгчдийг баярлуулж чадлаа. Тус тоглолтын хамгийн яруу тансаг, уян зөөлөн хөгжмийн дугаралтуудыг шанзны гайхалтай хэмнэлээр үзэгчдэд хүргэж байлаа.
Жүжигчин бүсгүй шуранхай хадаан дуулсан нь гайхалтай байлаа…
УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжимд шуранхай хадаан дуулсан байдаг. Тэгвэл “Эзлэн” хэмээх тоглолтын тайзнаа жүжигчин бүсгүй маань “Омбол” охины дүрээр гарч ирэн шуранхай хадаан дуулж үзэгчдийн зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөж байлаа.
“On and Off” продакшны С.
Монголын рок поп урлагийн үүсэл хөгжилд өөрийн хосгүй авъяас чадвар, дайчин хөдөлмөрч, зан чанараараа бүх л уран бүтээлчдийн тоглолт арга хэмжээнүүдийг төгс найруулан зохион байгуулж үзэгчдэд хүргэж байдгаараа үнэтэй хувь нэмэр оруулж буй С.
Ийнхүү хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын “Аравт” хэмээх түүхэн киноны хөгжмөөс бүтсэн “Эзлэн” хэмээх тоглолт монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн үнэхээр гайхалтай тоглолт болсон бөгөөд энэхүү гайхимшиг өнөөдөр, маргааш хоёр улсын циркт үргэлжлэх билээ.
Та бүхнийг уралгийн тэнгэр ивээг…
www.urlag.mn Ayu