Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Авьяас” хөтөлбөр нээлтээ хийлээ
Уртын дуу

“Авьяас” хөтөлбөр нээлтээ хийлээ

Урлаг Урлаг22/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10e467601252890original9467889592012-10-22-10-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэ хөтөлбөр тодорхой авьяастай хүүхдийн хүрээнд хэрэгжихгүй. Хамгийн авьяасгүй хүүхдийн авьяасыг илрүүлэхэд чиглэсэн” хэмээн онцлов.    

Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд авьяастай хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна эцэг эх, багшийн олж хараагүй хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж амжилтад хүргэх зорилготой юм. БШУЯ-наас “Авьяас” хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх 21 авьяастныг сонгон авч эхний ээлжинд 21 сургуульд хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Хэл, өгүүлэхүй, уран зохиол, зураг дүрслэл, спорт, бүжиг, тэнцвэр, хөгжим, хэмнэл, тоо,  техник, логик харилцаа гэсэн таван чиглэлийг сонгон авч хүүхдийн авьяасыг нээх юм байна.

Тухайлбал, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, Яруу найрагч Б.Ичинхорлоо нар хэл, өгүүлэхүй, уран зохиолын авьяастай хүүхдийг нээхэд хувьд нэмрээ оруулах бол  МУБИС-ийн технологийн багш Д.Сэрээтэндорж, зураач Эрдэнэбат, Ж.Батбаяр нар дүрслэл урлагийн чиглэлд хүүхдүүдтэй ажиллана.  ОУХМ Энхбаатар, хөнгөн атлетикийн багш, ОУХМ Амгалан, СУИС-ийн бүжгийн багш М.Мөнгөнцэцэг, 34 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Чулуунцэцэг, волейболын багш Д.Солонго, Биеийн тамирын дунд сургуулийн багш Д.Дамба, жүдо бөхийн дасгалжуулагч Насантогтох, англи хэлний багш Х.Даваахүү, буудлагын спортын тамирчин Х.Алтанцэцэг, олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, спортын мастер, чөлөөт бөхийн тамирчин Дандар, ОУХМ Батсүрэн, “Оч” клубын дасгалжуулагч Мэргэн нар спорт, бүжгийн чиглэлд ажиллана. Харин хөгжим, хэмнэлийн авьяасыг нээхэд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, 116 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Батболд, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ажилтан, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэчулуун нар ажиллах юм.  Тоо, техник, логик харилцааны авьяастай хүүхдийг нээн илрүүлэхэд амьтан тэжээгч Ц.Одбаяр, зохион бүтээгч Амарбат, шатарчин Гүнбаяр нар ажиллахаар болов. Авьяас хөгжүүлэх багш нар өнөөдөр уулзаж “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Багш нарын хамгийн ахмад нь МУГЖ Ц.Цэнд-Аюуш  байлаа. Тэрбээр “Би өөрийгөө азтай, тэнгэртэй хүн гэж бодож байна. Бас Цэнд-Аюуш та баярлах болоогүй шүү гэж боддог. Гэхдээ намайг энэ хөтөлбөрт зорилгогүй уриагүй байх. Хөтөлбөрийн талаар сонсоод авьяастай хүүхдийг хөгжүүлэх юм байна гэж ойлгосон. Харин өнөөдөр сайд болон мэргэжилтнүүдийн ярьсныг сонсоод авьяасгүй хүнийг нээж сэтгэл рүү нь өнгийж харах юм байна. Өөрөөр хэлбэл, би цав цагаан цаасан дээр мөр гаргах ёстой юм байна гэж ойлгож байгаа” гэв. Энэ мэтчилэн  хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэхээр сонгогдсон дээрх хүмүүс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чин сэтгэлээсээ дэмжин ажиллахаа илэрхийлж, баяртайгаар хүлээн авсан юм. 

Дээрх 21 багш 21 сургуульд ажиллана. Тэдний  хүүхдүүдтэй ажилласан арга барилыг судалж цаашид бүх аймаг, сумын сургуульд хэрэгжүүлэх юм. Мөн судалгааны баг судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлнэ. 

“Авьяас” хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих юм байна.

Ш.ЧИМЭГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.