Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Миний мэдэх Жизель
Нийгэм

Миний мэдэх Жизель

Урлаг Урлаг22/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5fdf5eda9b056864original3772703392012-10-22-10-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэр галзуурч байна, тэр хэнийг ч харахыг хүсэхгүй , өвдөж шаналж, үхэхийг хүснэ. Хаашаа ч гүйж байгаагаа мэдэхгүй гүйсээр эцэст нь 17-хон настай охин хайртай залуугийнхаа гарт амьсгал хураалаа…. Үзэгчдийн зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй татаж, эмзэглүүлж орхисон тэр хөөрхий охинд Соёлын тэргүүний ажилтан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Г.Цолмон бүжнэ. Энэ л тайзнаа бүжих бүжигчин анх сонгодог урлагт дурлуулж, театр гээч урлагийн ариун сүмтэй танилцуулж билээ. Г.Цолмонгийн бүтээсэн Жизельд дурлаж, дахин театрыг зорьж байсан санагдана. Олон үзэгчийг тэр дурлуулж, сонгодог урлагт хөтөлсөн гэдгийг нь олонтаа сонсч байлаа. Өчигдөр тэр дахин Жизелийг тайзнаа амилууллаа.

Тариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү балетыг Романтизмын үеийн шилдэг балет гэдэг. А.Аданы “Жизель” балетаас Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковски санаа авч, “Хунт нуур” балетын хөгжмөө бичиж байсан гэдэг. Тэр “Хунт нуур” балетыг бичихийн тулд А.Аданы “Жизель” балетын хөгжмийг нарийн судалж байсан түүхтэй. “Жизель” балетын хөгжим, бүжгийн хөдөлгөөн бүр нь нарийн утга агуулдаг. Тариачин охин Жизелийн гэнэн хонгор занг хөнгөн хэмнэл, түргэн хөгжилтэй бүжиг түүний занг илэрхийлдэг бол нэгдүгээр үзэгдлийн төгсгөлд үзэгчдийг харуусалд автуулдаг энэ үед хүчтэй, түгшүүртэй хэмнэл, Жизелийн аажмаар зөөлөн бүжиглэх хөдөлгөөн гээд энэ бүхнийг алдарт балетмейстер Перро дэглэжээ. Түүний уран сэтгэмж, нийгмийн байдлыг харуулсан бүжиг дэглэлт үзэгчдийн сэтгэлийг татдаг. Балетын хоёрдугаар үзэгдэл. Энэ үзэгдэлд тэс өөр Жизель тайзнаа амилдаг. Энэ бол тариачин охин Жизелийн сүнс. Тайзнаа цагаан даашинзтай үзэсгэлэнтэй гэрлэж амжаагүй охидын сүнс бүжнэ. Бүгд л өс хонзон өвөрлөсөн байхад Жизель хэдийгээр сүнс болсон ч хайртай залуугаа аврахын тулд тэр бусад сүнснээс өршөөл гуйна. Түүний энэ нигүүлсэнгүй сэтгэлийг бүжгийн нарийн хөдөлгөөн бүрээс харж болно. Миний мэдэх хамгийн гайхалтай Жизель Г.Цолмон энэ нарийн илэрхийлэмж бүхий бүжгийг үзэгчдийн сэтгэлд хоногштол, яг л хэл яриагаар хэлж байгаа мэт тайзнаа өгүүлнэ. Хэд дахин үзээд ханашгүй “Жизель” балет. Балетын урлагийн ноён оргилуудын нэг Романтизмын үеийн шилдэг балеттай танилцаж, шунан дурлаж, театртай нөхөрлүүлсэн гайхалтай бүтээл энэ удаад ч гэсэн үзэгчдийг дурлуулж, театрт ирэх замыг нь зааж өгсөн биз. Ингэж л анх Г.Цолмонтой, Жизельтэй танилцаж байсан юм.  Браво Жизель.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.