Бүтэн нэр: Милица Наташа Йовович
Төрсөн он, сар, өдөр: 1975. 12.17
Төрсөн газар: Украин, Киев Нас: 37
Мэргэжил: Загвар өмсөгч, дуучин, жүжигчин, дизайнар
- Порно киноны хамгийн олон үзэгчтэй, чадварлаг жүжигчин
- Италийн сэтгүүл "'Lei"-ийн нүүрэнд гарснаар түүний анхны олонд танигдах эхлэл тавигдсан.
- 2004 оны судалгаагаар тэрээр зуугаас илүү сэтгүүлийн нүүрэнд гарчээ.
- 36 сая долларын ашиг орлого мэдүүлснээр баян моделиудын тоонд багтаж чадсан.
- 37 настай ч "Рirelli" 2012 оны эротик календарь дээр хагас нүцгэлж зургаа авахуулжээ.
- 15 насандаа Синди Кроуфорд, Наоми Кэмпбелл, Клаудиа Шиффер нарын хамт загварын тайзыг чимж, Францын гоо сайхны " l’oreal " фирмийн нүүр царай болж байсан.
- ЗХУ-ын удирдагч асан Михайл Горбачёвын төрсөн өдрийн ой дээр "хөх"-өө ил гаргасан торон даашинзаар гоёж олныг гайхашруулж байжээ.
Зөвлөлт холбоот улсаас эрх чөлөөний орон болох АНУ- д хөл тавих болсон нь таван настай Украин охины хувьд амьдралыг нь өөрчилсөн том шилжих хөдөлгөөн байлаа. Түүний аав эмч байсан бол ээж нь ОХУ-ын жүжигчин байжээ. Хэдий эх орондоо нэр хүндтэй хүмүүс байсан ч АНУ-д гэрийн үйлчлэгчээр ажиллаж байв. Америкт ирээд төд удалгүй эцэг нь удаан хугацаагаар шоронд суух болсон учир ээж нь гэрлэлтээ цуцлуулжээ. Түүний бага нас Лос Анжиласт ээжтэйгээ хоёулхнаа өнгөрсөн байна. Сэрби, Англиар чөлөөтэй ярьж чаддаг Миллаг орчин тойрныхон болон ангийнх нь хүүхдүүд "Дайны дундаас цагаачилж ирсэн Орос" хэмээн доромжилж гадуурхдаг байсан учир 12 настайдаа сургуулиа хаясан аж. Маш их сэтгэлийн соривтой үлдсэн тэрээр сээтгэнэх аальгүйдэх ааш аягийг суралцаж байлаа. Гэхдээ аальгүй зан түүнд тийм ч их нэмэргүй болоогүй гэдэг. Эцсийн эцэст сэтгэлийн хат, маш олон торлийн авьяас, аз турших дуртай зан нь түүнийг дэлхийд нэр алдраа дуурсгахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Ээж нь жүжигчин байсан учир түүнд хөгжим, баллет, жүжиглэх зэргийг багаас нь гэрээрээ заадаг байв. Тэрээр нэгэн ярилцлагадаа "Надад энэ бүгдийг хийх тийм ч хэцүү байгаагүй. Харин ээжийнхээ урмыг хугалах бий гэж бодох хамгийн хүнд байсан" хэмээн дурсан байдаг. Милла өсвөр насанд хүрээгүй ч гэсэн үеийн охид дундаа бие галбирын хувьд ихэд өсгөлүүн бас цэнхэр, ногоон нүд нь үзэсгэлэнтэй харагдуулдаг байв.
Анх 9 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж 11 настайдаа "Revlon" брэндийн нүүр царайгаар сонгогдон өдөрт 3500 долларыг өвөртөлдөг байлаа. Энэ насандаа 13 сэтгүүлийн нүүрэн дээр гараад амжжээ. Хэдий 1 1 настай байсан ч 20 настай халуухан хүүхний дүрд тоглохыг хүсэж байсан бөгөөд тийм дүр төрх аль хэдийн өөрт бүрэлдсэн гэдгийг ч мэдэрч байсан.
Сургуулиа хаяж загварын ертөнцед эргэлт буцалтгүй хөл тавьсны дараа түүнийг Лос Анжиласийн цагдаа нар "муу Орос охин" хэмээн нэрлэдэг байв. Дэлгүүрээс хувцас хулгайлах, зээлийн карт хууль бусаар ашиглах, мансууруулах бодис хэрэглэдэг зэрэг хэргүүдээр олон удаа цагдаагийн газар саатуулагдаж байжээ.
12 настайдаа тэрээр анх бүрэн нүцгэлж байсан гэвэл та итгэх үү. "Цэнхэр тохойд буцаж ирсэн нь" киноны турш тэрээр бараг нүцгэн тоглосон бөгөөд тэрээр "Анхны нүцгэлэлт маш халуухан байсан. Би өөрийгөө маш сайн мэдэрсэн" хэмээн дурсаж байсан удаатай. Ингэж зоримог тайчсан нь өөрөө өөртөө нэр алдар болон киноны саналыг даллаж чаджээ. Харин тэрээр 33 насандаа ямарч хувцасгүй, эхээр төрсөн биеэрээ "Рurple" сэтгүүлд зориулан хар цагаан зургаа авахуулсан нь дахин олныг өөртөө татаж чадсан юм.
- Түүний бүх юм дэндүү эрт эхэлсэн хэлж болно. Учир тэрээр 16 насандаа "Dazed and Confused " кинонд хамтран тоглосон жүжигчин Shawn Andrews -тай нууцаар гэр бүл болсон юм. Гэвч ээж нь энэ хурим болон хүргэндээ дургүй байсан учир охиноо ятгаж чадсаны эцэст тэд хоёр сарын дараа албан ёсоор салсан байна.
- Дэндүү богинохон үргэлжилсэн гэрлэлтийн дараа залуучуудыг өвөртөө багтааж, жаргааж эхлэв. Нөхрөөсөө салсан даруйдаа Европ руу нүүж хөгжимчин Chris Brenner-тэй жил шахам амьдарчээ. 16-тай халуухан бүсгүйн шинэхэн амраг өөрөөс нь 30 гаруй насаар ах байсан юм.
- 1994 оны 3 сараас 1995 оны 10 сар хүртэл "Jamiroquai" хамтлагийн экс басс хөгжимчин Stuart Zender -тай Лондонд зүгээр л сексийн харилцаатай байжээ.
- Түүний нэгэн хэвийн, утгагүй мэт амьдралыг өөрчилсөн хүн бол фото зурагчин Mario Sorrenti байлаа. Нэг залуутай тийм ч удаан харьцаатай байх дургүй түүнийг хоёр жил тогтоож чадсан хүн бол яахын аргагүй Mario Sorrenti байсан юм. Гэхдээ тэрээр түүнтэй гэрлэх бодол хэзээ ч өвөртөлж байгаагүй гэдэг.
- 1997 онд "Тав дахь махбодь" кинонд тоглохдоо тус киноны найруулагч Luc Besson-тай танилцаж гэр бүл болжээ. Өөрөөсөө 16 ах Франц нөхрөөсөө хоёр жилийн дараа буюу 1999 онд албан ёсоор салсан байна.
- Тэрээр Франц нөхрөөсөө салах болсон шалтгаан нь Английн залуу зохиолч, хөгжимчин Anno Birkin байлаа. Энэ хоёр 1998 оноос 2001 оны 11 сарын 8- буюу түүнийг машины ослоор нас барах хүртэл маш романтик аз жаргалаар дүүрэн амьдарч байжээ.
- Харин 2003 оноос өдийг хүртэл амьдарч байгаа түүний гуравдахь албан ёсны нөхөр бол "Resident Evil" киноны найруулагч, зохиолч Paul W. S Anderson юм. Тэд 2007 онд охинтой болсон бөгөөд 2009 онд албан ёсоор хуримаа хийж гэр бүл болжээ.