Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан” болно
Уртын дуу

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан” болно

Урлаг Урлаг23/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG-00146866888472012-10-23-20-51[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос эхлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаануудад нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Дархан, Эрдэнэт хотуудаас, мөн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлагууд ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 373 жилийн ойд зориулан 20 дахь жилийнхээ ойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Хүүхдийн найрал дууны наадам” болгон зохион байгуулж, 9 дүүргийн ЕБС-дын дуу хөгжмийн багш нар, 80 гаруй сургуулийн найрал дууны 1300 гаруй хүүхдүүд болон “Улаан бүч” чуулга,  Монголын Хүүхдийн ордон, Дархан-Уул аймгийн хүүхдийн найрал дууны “Хүслийн шувуухай” хамтлаг, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, Лоолойгийн найзууд, “Монгол эгшиглэн” хамтлаг зэрэг найрал дуучид наадамд оролцож, найрал дууны гайхамшгийг мэдрүүлэх болно. Наадмын үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх ба хүүхдийн дуу дуулаач МУГЖ В.Долгор, СТА дуучин С.Баттулга болон бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-аад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дуунуудаар ая дуугаа өргөх бөгөөд  удирдаачаар “Улаан бүч” чуулгыг үндэслэгч Ч.Буянхишиг ажиллана. Энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа найрал дууны гайхамшгаар нийслэл хотын 373 жилийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт болох бөгөөд хүүхдүүдийн цангинасан хоолойгоор найрал дууны гайхамшгийг мэдрүүлэн нийслэлийнхээ ойд бэлэг барих ажээ.   

Тайзан дээрхи найрал дуучид хүүхдүүдээс гадна үзэгчидтэйгээ хамтаар найрал дууг дуулж, найрал дуугаар амьсгалсан нийслэл хотын төсрсөн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэгүй. ЕБС- иудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог. Энэ ч утгаараа багш нарын ур чадварыг сорьдог онцлогтой. Найрал дуу нь хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлэх, урлагаар дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл билээ.
 

Ш.ЧИМЭГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрдэм шинжилгээний хурал хийж, үзэсгэлэн дэлгэнэ

25/06/2025

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнnau Монгол Улсад зохион байгуулна

25/06/2025

“Squid game” цувралаас онцлох баримтууд

25/06/2025

ФОТО: BTS хамтлагийн JHOPE “Louis Vuitton” брэндийн шоунд оролцлоо

25/06/2025

“Хунт нуур” балетыг гурван өдрийн турш хоёр өөр театрын тавилтаар толилуулна

25/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.