Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дөрөө” модерн бүжгэн жүжиг тайзнаа амилна
Нийгэм

“Дөрөө” модерн бүжгэн жүжиг тайзнаа амилна

Урлаг Урлаг23/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12bc59992476ea92original8864895692012-10-23-21-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тогоруу үрдээ харам, өндгийг нь няцалхад төмөр дөрөөний сэнж тасартал хараадаг” хэмээх монголчуудын эртний үгээс ишлэл хийн онцолсон “Дөрөө” модерн бүжгэн жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Орчин үеийн бүжгийн “Натурданс” студи, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгатай хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор найруулан дэглэсэн “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг энэ сарын 24, 25-нд 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна.
Тус бүжгэн жүжигийг “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг дэглэн найруулагч, продюсераар Д.Энхбаяр ажиллажээ. Уг бүтээл нь модерн бүжгийг үндэсний бие биелгээтэй хослуулан тайзнаа анх удаа тавьж буй гэдгээрээ онцлог аж. Тиймээс хөгжмийн найруулгийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр тун өвөрмцөөр хийсэн бол тайзны зураачаар Н.Содномдорж, бүжгэн жүжгийн хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг нар ажиллажээ.

“Дөрөө” модерн бүжгэн жүжгийн тайз засал гэхэд л аварга том тогорууны өндөр, дөрөөг байрлуулах ба өндөгнөөс нугараачид гарч ирэн бүжиглэх бол бүжигчдийн хувцасыг  Кидан, Түрэгийн үеийн түүхэн судалаан дээр үндэслэн хийсэн  гээд модерн бүжиг жүжгийн түүхийг шинэчлэх хэмжээний томоохон бүтээл болж буйг уран бүтээлчид нь онцолсон юм.

“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралданаас шалгаруулсан байна. Тус уралдаанд нийт долоон бүтээл өрсөлдсөнөөс “Дөрөө” модерн бүжгэн жүжиг шалгарч, МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” ХХК-ны санхүүжилтээр олон нийтэд хүргэхээр болж байгааг уран бүтээлчид нь дуулгасан юм.

Цоо шинэн хөгжим, бүжгийн өвөрмөц дэглэлт бүхий “Дөрөө” модерн бүжгэн жүжигт “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Тус бүжгэн жүжиг нь хоёр бүлэг зургаан үзэгдэлтэй ба үзэгч олон тэр дундаа орчин үеийн хүүхэд залуучуудад хүрээлэн буй байгаль орчиндоо зөв зохистой хандаж, эх байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэн хайрлан дээдлэх сэтгэлийг дэврээхийг зорьжээ. Тоглолтын тасалбар 20, 25 мянган төгрөг юм байна.

Г.ДАША

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.