Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үйсэн дээрх бичиг эх орондоо ирлээ
Нийгэм

Үйсэн дээрх бичиг эх орондоо ирлээ

Урлаг Урлаг23/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e119c845376b1d8foriginal5318730982012-10-23-21-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний номын санд өчигдөр Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын соёлын харилцааны хэлэлцээрийн дагуу Германд бүрэн засварласан түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Үйсэн дээрх бичиг”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, тус яамны сайдын зөвлөх Х.Золбаяр, соёлын бодлогыг хэрэгжүүлэгч газрын дарга Т.Оргил, МҮНС-гийн дарга Х.Чилаажав, ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Шаллер, сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр Ц.Оюунгэрэл сайд 20 жилийг элээн соёлын үнэт өвийг маань сэргээн засварлаж өгсөн ХБНГУ-ын эрдэмтэд, тус улсын Засгийн газарт хоёр улсын соёлын харилцааг идэвхжүүлж байгаа байгууллагудад талархсанаа илэрхийлсэн юм.

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Хар бухын балгасын туурьт 1970 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан археологийн анги малтлага хийж, тус ангийн удирдагч Х.Пэрлээ, Е.В.Шавкунов нар эвдэрхий суварганы нурангиас үйсэн дээр монгол, төвд хэлээр бичсэн олон тооны гар бичмэл олжээ.Энэ бичмэлүүдийн олонх нь монгол хэлээр бичигдсэн байснаараа онцлогтой аж. Өнөөг хүртэл олдсон археологийн олдвор дунд төдий хэмжээний монгол хэл дээрх гар бичмэл байгаагүй аж. Үйсэн дээр бичсэн хамгийн том бичгийн цуглуулга 1000 орчим хэсэг гар бичмэлээс бүрдэж байсан ба 15 ширхэг нь бүтнээрээ, бусад нь тасарч шатсан байжээ. Ийнхүү дэлхийн өвд бүртгэгдсэн “Үйсэн дээрх бичиг” эх орондоо ирлээ.

А.ЗУЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.