Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Оддын сонирхолтой “хобби”-нуудаас
Уртын дуу

Оддын сонирхолтой “хобби”-нуудаас

Урлаг Урлаг23/10/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
de0770b8e8604033b27e5364508e333f4098882352012-10-23-21-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн бүрт хүссэн үедээ харж , сонсож, мөн үйлдэхдээ сэтгэлийн гайхам таашаал – мэдрэмжийг авдаг олон зүйлс байдаг. Магад амьдралд утга учир, шинэхэн амтыг хачирлах “хобби”-той холбоотой ээлжит нийтлэлээр ОДДЫН АМЬДРАЛ-ын сонирхолтой “зүйлс”-ийн тухай хүргэхээр бэлдлээ. Алдар цуутай, төгс төгөлдөрийн оргилд хүрсэн ч эгэл бидний л ижил тэдний ямар хоббитойг хамтдаа сонирхоцгооё.

Жонни Депп – Барбигаар тоглох / Тагтааны араг яс цуглуулах

Тэрээр хүүхдүүдтэйгээ “Барби”-гаар тоглох нь амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг хэмээн үздэг бөгөөд эл хоббигоо охидоо бага байхад нь нээжээ. Заримдаа тэрээр “Барби”-нд төрөл бүрээр хоолой оруулж тоглох ч сонирхолтой байдаг гэнэ. Түүнчлэн тэрээр тагтааны араг яс цуглуулах хоббитой юм байна.

Мила Кунис – “World of WarCraft”

Холливудын хамгийн дур булаам “гэймер” бүсгүйчүүд мэдээллээр хүргэж байсанчлан эр хүн бүрийн хүсэмжит бүсгүй тэрээр “World of WarCraft” тоглоомд нугасгүй нэгэн билээ. Тэрээр энэ ондоо нээлтээ хийх магадлалтай “Tar” кинонд тоглоод байгаа бөгөөд ирэх жил гарах гурван ч дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байгаа юм байна.

Тэйлор Свифт – Цасан бөмбөлөг хийх

Кантри дуучин Тэйлор сүүлийн үед найзуудынхаа хамт зул сарын баярын бэлгийн дээжис болсон цасан бөмбөлөг хийх хоббитой болоод байгаа сурагтай. Завгүй ажлынхаа хажуугаар урамтайяа хийх болсон түүний эл цасан бөмбөлгүүд тун удахгүй дуунд мөнхрөх болтугай хэмээн оддын сенсацитай мэдээллийн сайтуудаар шуугиж байна.

Саймон Көүвель – Модонд авирах / Хүүхэлдэйн кино үзэх

Английн алдарт продюсер, авъяастнуудын эрэлд дэгдсэн цуутай шоу нэвтрүүлгүүдийн шүүгч тэрээр өдөр бүр модонд авирах хоббитой тухайгаа “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүнчлэн тэрээр хүүхэлдэйн кино үзэх дуртай бөгөөд “The Flinstones” зэрэг хөгжилтэй хүүхэлдэйн кинонуудыг өглөө бүр үзэх нь надад эрч хүчийг өгдөг гэсэн байна.

Дэвид Аркит – Нэхэх

“Scream” цувралаараа олноо танигдсан Америкийн жүжигчин, кино найруулагч, загвар зохион бүтээгч мөн мэргэжлийн бөхийн тамирчин Дэвид Аркит нэхмэл эдлэлд хоббитой буюу түүнийгээ өөрийн гараар нэхэх дуртай нэгэн гэнэ. Ижил сонирхолтой бусад оддын хувьд дуучин Жери Халливел болон жүжигчин Рассель Крөүв нар “нэхэх” хоббитонгууд ажээ.

Бэн Стиллер – “Оддын дайн”-д хорхойтой

“Megamind”, “Madagascar 3: Europe’s Most Wanted” зэрэг хүүхэлдэйн кинонуудад дуу оруулсан “Музейд өнгөрүүлсэн шөнө”-ийн баатар, жүжигчин Бэн хүүхэд байхын л “Оддын дайн” цувралыг үзэх хоббитой нэгэн байсан тэрээр одоо ч эл цувралд “дуртай”…

Жорж Лукас – Хэрэм тэжээх

“Оддын дайн”, “Индиан Жонс”-ын адал явдлыг эрэлхийлэгч нэрт найруулагч Жорж Лукас кино ертөнцөөс гадна гэрээ тохижуулах, дугуй унах, мөн хамгийн сонирхолтой бас ховорхонд тооцогдох "хэрэм" тэжээх хоббитой гэнэ.

Жастин Бибер – Рубикийн шоо эвлүүлэх

Өнгөрөгч 9 сарын сүүлээс ирэх оны 5 сар хүртэл АНУ, Канад, Европ болон Азийн улсуудаар “Believe” аялан тоглолтоо эхлүүлээд байгаа Жастин Биберт чадахгүй зүйл гэж байхгүй бололтой хэмээн тодотгосон нэгэн мэдээлэл эрхгүй анхаарал татсан нь түүний хоббины тухай байсан юм. Мэдээж түүнд олон сонирхолтой хобби бий ч тэрээр Рубикийн шоог хоёр хүрэхгүй минутын хугацаанд эвлүүлж чаддаг цөөнгүй “хоббитон”-ы нэг гэнэ шүү.

Том Хэнкс – Бичгийн машин цуглуулах

Үеэ өнгөрөөсөн эртний бичгийн машин цуглуулах өвөрмөц хоббитой тэрээр бараг 200 гаруй цуглуулгатай гэнэ. Эдгээр бичгийн машинуудынх нь ихэнхи нь ажилладаг бөгөөд энэ тухайгаа ”Live with Regis & Kelly” шоуны үеэр ярьсан байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр хаа ч явсан тэднийхээ нэг юм уу хоёрыг байнга авч явдаг гэнэ.  

Анжелина Жоли – Чинжаал хутга цуглуулах

Тэрээр 11 / 12 настайгаасаа чинжаал хутга цуглуулж эхэлжээ. Анхных нь хутгыг ээж нь түүнд бэлэглэсэн байна. Түүний өргөмөл хүү Мэддокс ч бас ийм хоббитой гэнэ шүү.

Рики Жервэйз – Зураг зурах

Уран зургийн түүхийг сонирхон судалдаг тэрээр гэртээ байхдаа байгалийн үзэсгэлэнт газрууд болон их хотын сайхныг бишрэн зураг зурж алжаалаа тайлах дуртай гэнэ.

Том Круз – Туялзуур жадаар хичээллэх

Том Крузийг “нисэх” хоббитой гэдгийг хүн бүр мэдэх ч туялзуур жадаар хичээллэдэг гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу. 2008 онд тэрээр Уилл Смит ба Дэвид Бэкхем нарт өөрийн эл хоббиныхоо тухай ярьжээ. Уилл Смит энэ тухай, “Том туялзуур жадаар хичээллэх бэлтгэлийн тусгай өрөө гаргасан байсан нь байнга завгүй байдаг бидэнд нэг дор хамтдаа хөгжилдөхөд сайхан орчин юм” гэсэн байна.

Кайли Мино – “Scrabble” тоглох

Австралийн үзэсгэлэнт дуучин Кайли 1948 онд гарч байсан “Scrabble” үгэн тоглоомоор тоглох дуртай бөгөөд 2000 онд гаргаж байсан “Your Disco Needs You” дуунд нь тус тоглоомтой холбоотой үгс гардаг байна. Түүний энэ хоббины тухай найз, зохиолч Кэти Лэт “UK Mirror”-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.