Монголын рок поп урлагийн охидын ууган хамтлаг “Sweetymotion” хамтлагийн 15-н жилийн ой энэ жил тохиож буй билээ. Тэд ойдоо зориулж олон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 23, 24-нд төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэхээр болжээ.
Тэдний 15-н жилийн ойн тоглолт "Улсын цирк"-д болох бөгөөд Үлээвэр, Амьд хөгжмийн хамтлагтай хамтран хуучны хит болон шинэ уран бүтээлүүдээ эгшиглүүлэх юм байна.
Тус хамтлагийнхан продюссер Б.Чинбатынхаа "Эзлэн" хэмээх тоглолтыг өнгөрсөн 17-19-ны өдрүүдэд "Улсын цирк"-д амжилттай зохион байгуулсан бөгөөд өөрсдийнхөө төрсөн өдрийн баяраа ч мөн адил "Улсын цирк"-д хийхээр болжээ.
Тасалбарын үнэ 20, 30, 50 мянган төгрөгөөр худалдаалагдах ажээ.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn Ayu