Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо анхны дууг цацна
Нийгэм

Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо анхны дууг цацна

Урлаг Урлаг01/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0854c1b362780aa9original3844439422012-11-01-10-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн түүхэнд "Монгол поп" хэмээх урсгалыг санаачлан хөгжүүлж яваа Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны уран бүтээл “Үүлэн домог” дуу сонсогч таны сонорыг мялаах гэж байна. Энэ дуугаа тэрээр өөрийн 10 дахь бие даасан шинэ цомгийн нээлт, эхлэл болгон өнөөдөр зөвхөн өөрийн “Facebook” дэх албан ёсны хуудсаараа дамжуулан цацах гэж байгаа юм. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхшруулж байдаг тэрээр энэ удаад ч гэсэн үүнийгээ мартсангүй. “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулсанаараа бусад уран бүтээлээс онцлог болж байна. Уг дууны аялгууг дуучин Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ.

Хамгийн сонирхолтой нь энэхүү дуугаа тэрээр сүүлийн үед содон хэмнэл, үглэлтээрээ залуусын анхаарлыг татах болсон реппер Rokit Bay-тэй хамтран дуулсан байна. Энэ дуунаас сонсогчид монгол поп хөг аялгуу хип хоп хэмнэлтэй хэрхэн зохицохыг мэдрэх гэнэ. Тус дууны клипийг “V” студийн уран бүтээлчид тэр бүр үзэж хараад байдаггүй зураглал, хийцтэйгээр бүтээсэн нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Харин дуучин Д.Болд энэ удаад клипэндээ ямар имиж бүрдүүлж гэнэтийн бэлэг барих гэж байгаа талаар багахан хэсгийг нь “Youtube” цахим хуудаснаа тавигдсан трейлэр задалсан байгаа.

Энэ дашрамд, уг дууны клипийг үзэгчдэд хүргэсний дараа Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын шүлгээр бүтээсэн “Намрын тухай бодол” дуугаа сонсогч фэнүүдийнхээ сонорыг мялаахаар зэхээд байгаа гэсэн. Алтан шаргал намрын тухай дуулах энэхүү дууны клипийг мөн “V” студийнхэн бүтээж байна. Харин яг одоогоор Д.Болд “Монгол поп-2” цомогтоо багтаж буй дараагийн уран бүтээл “Монгол түмэн” дуундаа клипмейкэрүүдийн шилдэг “Hero” энтертайнментад зураг авалтандаа ороод завгүй явна.

Дуучин Д.Болдын “Facebook” дэх албан ёсны хуудас: http://www.facebook.com/BOLDcamerton

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.