Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Циркчид “Хүрэл арслан”-гийн эзэн боллоо
Нийгэм

Циркчид “Хүрэл арслан”-гийн эзэн боллоо

Урлаг Урлаг01/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8893c79c3a4d40d2original5342007712012-11-01-20-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид жил бүр БНХАУ-д болдог Олон улсын циркийн тэмцээнд амжилттай оролцдог. Тэд энэ жил “Хүрэл арслан” цомын эзэн болсон баяртай мэдээг дуулгалаа. Уг тэмцээн нь урд хөршөд зохиогддог олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн бөгөөд Монте Карлогийн циркийн наадмын дараа орох нэр хүндтэй, циркчдийн хувьд спортоор бол дэлхийн аваргын дайтай тэмцээн юм байна.  Уг тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд БНХАУ-ын Wuhan хотноо болж, дэлхийн 16 улсын 26 хамтлаг, 200-гаад циркийн жүжигчин ур чадвараа уралдуулжээ.

Тэмцээнд Монголын “Circus Mongolia Khadgaa” циркийн есөн акробатчин "Storm" үзүүлбэрээрээ оролцон “Хүрэл арслан”-гийн эзэд болж, Монгол Улсынхаа төрийн  далбааг мандууллаа. Уг үзүүлбэрийг тус циркийн захирал, жүжигчин Ч.Хатанбаатар хоёр сарын турш найруулан тавьжээ. Тэмцээний “Алтан арслан” цомыг Хойд Солонгосын агаарын нисэгчид, ОХУ-ын утсан дээр тэнцэгчид, БНХАУ-ын торон дээр үсрэгчид хүртсэн бол “Мөнгөн арслан”-г Украйн, Тайвань, ОХУ, БНХАУ-ын жүжигчид харин “Хүрэл арслан”-г Монгол, БНХАУ, БНГУ, Белорусийн циркчид хүртжээ. Уг тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Ардын жүжигчин Олег Попов ажилласан нь нэр хүндийн илэрхийлэл болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна

30/03/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.