Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ч.Түвшин: Уран бүтээлээр дамжин гарах дэлбэрэлтүүд намайг илэрхийлнэ
Үндэсний хөгжим

Ч.Түвшин: Уран бүтээлээр дамжин гарах дэлбэрэлтүүд намайг илэрхийлнэ

Урлаг Урлаг01/11/2012Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-01_210534869746372012-11-01-21-04[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ирэх сарын эхээр УДЭТ-ын тайзнаа тавих гэж байгаа аугаа их Уильям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн  найруулагч Ч.Түвшинтэй бэлтгэлийн нь үеэр ярилцлаа.
-Өөрөө  Шекспирийн ал­дарт “Гамлет” жүжгийн асси­сент найруулагчаар ажил­лаж байгаа. Ассисент най­руу­лагчийн  чухам ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Ер нь театрт олон найруулагч байх ёстой. Ерөнхий, ээлжийн, ассисент, хөтлөх, туслах найруулагч гэж байдаг. Манайд найруулагч цөөн болохоор уран бүтээлүүд дээр ээлжээр ажилладаг. Туслах найруулагч гэхэд л штабын дарга, сургуулиар бол сургалтын албаны даргын үүрэг гүйцэтгэдэг. Ассисент найруулагч бол жүжигчдийн дүрийн үйл хөдлөл дээр их анхаарч ажиллах ёстой.
-Театрын найруулагчид цөөрөөд байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Найруулагчийн мэргэж­лийг сургуулиар заадаг ч ур чадварыг заадаггүй. Найруу­лагч хүн бол байгалиасаа, цаг хугацаанаас, нийгмээсээ  төрдөг. Сайн сургууль төгссөнөөр юм уу,  цаанаасаа биччихсэн сценари харж хийгээд сайн найруулагч яавч болж чадахгүй. Найруулагч бол хүнийг л судалдаг мэргэжил байхгүй юу. Тиймээс аль ч цаг үе, орон зайд уран бүтээлчидтэй харьцаж, тэдний үнэн төрх рүү шингэн ордог. Тийм чадвар эзэмшсэн хүн ховор болохоор л сайн найруулагч төрөхгүй байна. Эмч бол хүнийг тариа хийгээд эмчилдэг. Харин найруулагч хүн цаад сэтгэл санааг нь судалж эмчлэх ажлыг л хийдэг юм. Авьяас, мэдлэг гээд олон зүйл ярьж болох ч хүн төрөлхтөн хаашаа тэмүүлээд байна гэдгийг харж чаддаг, яавал хүн хүнээрээ байх вэ гэдгийг мэддэг, асууж чаддаг хүнийг л найруулагч гэнэ дээ.  
-Энэ удаа орчин үеийн “Гамлет”-ыг тавих гэж байгаа. Үзэгч миний хувьд бол орчин үеийн гэхээс өөр ойлголт алга байна л даа. Сургуулилтыг хараад сууж байхад найруулагч Н.Наранбаатар жүжигчдэд хандаж “Хүний ертөнцөд байхгүй зүйлийг хамтдаа эрж хайж, тэрийг л хийе” гэж байсан. Таныхаар…?
-Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн цаг хугацаанд хүн ер нь төгс аз жаргалын төлөө л тэмүүлж ирсэн шүү дээ. Гэсэн ч тэр нь дандаа биелж байгаагүй. Гэхдээ хүсэл мөрөөдлөө оюун ухаанаараа биелүүлж, үлдээсэн үнэт өв бол яруу найраг, уран зохиол, дүрслэх урлаг. Тэрний бас нэг төгс хэлбэр нь  драмын урлаг. Гэхдээ жүжгийг яагаад жүжиг гэж ярихгүй сонгодог, инээдмийн гээд байдаг вэ гэхээр хэл яриа агууллагаараа ондоо болохоор тэр. Сонгодог жүжигт дугарч байгаа хэл яриа, үйл явдал бүх цаг үед байдаг болохоор сонгодог гэдэг. Энэ удаа бид нар модерн “Гамлет”-ыг хийж байгаа. Байгаа зүйлийг байгаараар нь биш, ийм байх ёстой гэдгийг л харуулах гээд байгаа юм. Ялангуяа 21 дүгээр зууны Монголын үзэгчдэд энэ жүжгээрээ дамжуулж оюун санааны эрх чөлөөг мэдрүүлэх л гэж хичээж байна.
-Жүжигчидтэй ойр ажил­лаж байгаагийн хувьд Н.Наранбаатар найруу­лаг­чийн сонгож авсан гол дү­рийн жүжигчдэд хэр сэтгэл хангалуун байгаа бол?
-Ер нь бол аливаа жүжгийг тавихад найруулагч хүнд сонголт маш чухал. Тэр дундаа жүжигчнийг сонгох гэдэг маш хүнд. Найруулагч хүнд л  тэр сонголт хийх бурханлаг эрх байх ёстой л доо. Тийм учраас надад ерөнхий найруулагчтай зөрөх эрх байхгүй. Тэгээд манай театрын жүжигчид аль ч дүрд тоглох чадвартай байх ёстой. Тийм ч шаардлага тавьдаг.
-Энэ жүжгийн найруулаг­чийг яаж тодруулсан юм бол?
-Бид анхнаасаа “Гамлет” жүжгээ тавих найруулагчийг сонгохоор халх дөрөв, шавь таван аймагт байгаа бүх найруулагчийн дунд тендэр зарласан ч таваас бусад нь ирээгүй. Тэгээд таван найруулагч оролцож Наранбаатарын гаргах гэсэн санааг тэнд байсан шүүгчид төдийгүй, монголын бүх ард түмэн дэмжсэнээр шалгарч өнөөдөр жүжгээ тавих гээд бэлтгэлээ хийж байна. Шалгарах болсон шалтгаан гэвэл энэ нийгэм нэг л биш болоод байна гэдгийг олж харж чадсанд л байгаа юм. Шалгаруулах үеэр би нэг зүйлийг олж харсан маань өнөөдөр Наранбаатар найруулагчтай ажиллахад дөхөм болж байгаа. Гэхдээ тэр нууцаа одоо хэлэхгүй. Үзэгчид жүжгийн дараа ойлгох байх аа. Энэ жүжгийн төлөө, театрын төлөө бяцхан зөрчлүүдийг тэвчиж байгаа. Их ажил хийх гэж байхад аар саар зүйл бол жаахан асуудал. Тийм мэтийн зүйл дээр цагаа алдахгүй байх нь чухал.
-Найруулагчдын жүжиг­чид­тэй харьцах арга барил он­доо байдаг гэсэн. Зарим най­руулагч намайг л сонс гэж байхад зарим нь унш су­дал гэдэг тухай сонсож байсан юм байна. Таны хувьд…?
-Одоохондоо би бурхан биш болохоор тийм ийм гэж ярих зүйл алга.
-Гэхдээ хэрэв та жүжиг тавих гэж байгаа бол тэр жүжгийн хувьд найруулагч та бурхан биз дээ?
-Тийм л дээ. Наад асуудлыг чинь миний шавь нар л ярих болов уу. Гэхдээ чиний хэлсэн шинжүүд надад бүгд бий. Би заримдаа өөрийгөө ямар харгис хүн бэ гэж боддог. Заримдаа би ямар өгөөмөр хүн бэ гэж ч боддог. Заримдаа өөрийгөө биш бусдыг хэт их хайрлаж байгаагаа ухаардаг. Зарим үед бусдыг үзэн ядаж өөрийгөө хайрлаж байгаагаа олж хардаг. Гэхдээ л би азтай. Би агуу хүмүүстэй нэг цаг үед амьдраагүй ч гэсэн тэдний уран бүтээлийг хийж байна. Тэгж байхдаа хүний бүх зан ариншинг гаргаж ажилладаг. Яг тийм жүжиг хийхдээ тэглээ гэдгээ бичиж тэмдэглэж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм.
-Тэгвэл уран бүтээлээсээ хамаардаг гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Хэлбэр хийцээсээ л хамаарна.
-Манай театрын байрны хувьд жаахан жижигдээд байх шиг. Эсвэл арай ачаалал ихтэй байгаа ч юм уу. Нэг л бужигнасан зай завсаргүй бэлтгэл сургууль, тоглолтууд…?
-Ямар ч оронд нэг байранд, нэг тайзан дээр мэргэжлийн урлагийн гурван байгууллага бэлтгэлээ хийж, тоглож байсан удаагүй л дээ. Манайд л тийм зүйл болоод  байна. Мэргэжлийн урлагийн академик театр бие даагаад тоглодог өөрийн гэсэн байртай  байх ёстой. Монолог уншиж байгаа жүжигчин ганцаараа, тайван орчинд түүнийгээ бэлдэх ёстой шүү дээ. Гэтэл нэг буланд очоод монологоо бэлдэх гэтэл нөгөө талд нь бөмбөр нүдээд байвал хэцүү биз дээ. Тийм эсрэг тэсрэг урлагууд нэг саванд чихэлдээд л байж байна.
-Манай төр засгаас ур­лагт анхаарал хандуулах­гүй байх шиг санагдаад байдаг юм?
-Хүн төрөлхтнийг хэмжих хэмжүүр яах аргагүй гоо зүй шүү дээ. Улс орныг урлаг хэр хөгжсөнөөр нь л хардаг. Урлагаар хүнийг үнэмшүүлж чаддаг. Тиймээс ганцхан театрыг Монгол Улс бодлогын чанартайгаар та нар ганцхан академик уран бүтээлээ хий, төрөөс дэмжье гэвэл хамаа алга, бид хийнэ.
Эрүүл мэндийн, тэтгэвэ­рийн, эд хөрөнгийн гээд даатгал байдаг биз дээ. Тэгвэл яагаад гоо зүйн даатгал гэж байдаггүй юм. Байж болно шүү дээ. Хүнийг хүн чанар луу ойртуулахад гоо зүй л хэрэгтэй байдаг байхгүй юу. Төр засаг өөрөө хууль зөрччихөөд алийн болгон хуулиараа далайлгаж байх гэсэн юм бүү мэд. Гоо зүй гэдэг зүйлийг хүүхдэд багаас нь урлагаар дамжуулан суулгах л өнөөдөр чухал байна.
-Гоо зүйгээр хүнийг хүмүүжүүлэхийн тулд уран бүтээлчдээс их чадвар шаардах байх. Би уран бүтээлчдээс найруулагчийн ажлыг хамгийн хүнд гэж ойлгодог. Хорин дүртэй жүжгэн дээр ажиллахад 20-ууланг нь найруулагч судлах ёстой байдаг болохоор…?
-Ер нь уран бүтээлч хүнийг хийсэн уран бүтээлээр нь л дүгнэнэ. Түвшин гэдэг хүнийг юу бодож явааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс миний дотроос уран бүтээлээр дамжин гарч байгаа дэлбэрэлтүүд л намайг илэрхийлнэ л дээ.
-“Гамлет” жүжиг их л  удаан дуншиж  байна даа. Дэлхийн сонгодог, том бүтээл рүү зориглож орсон нь л онодог юм шиг?
-1974 онд манай театр “Гамлет”-ыг тавиад академик гэдэг цол авч байсан. Одоо тавьж байгаа бүтээл ч гэсэн бидний хүчийг харуулах том шалгуур.
-Одоо хэдэн хувьтай явж байна?
-Болж байгаа, нүдэнд ил зүйлүүдээ хийчихсэн. Харин тэр дотоод сэтгэлзүйд өрнөөд байгааг л одоо илүү урнаар гаргах хэрэгтэй байна. Шекспир анх яагаад “Клаудыгийн хор”, “Бэлэвсэн хатны дууль” гэж нэрлэлгүй “Гамлет” гээд нэрлэчихсэн юм. Тэгэхээр Гамлетыг тойрсон үзэл бодлын зөрчил, дотоод шаталтуудыг урлах хэрэгтэй байна. Би жүжгийг хэдэн хуудсаар нь гэж ойлгодоггүй. Тэгэхээр өнөөдөр хувьчлахад арай эрт байна.
-Өнөөдрийг хүртэл таны хийсэн уран бүтээлүүдээс хамгийн их ажиллагаа шаардсан, даацтай уран бүтээл гэвэл та алийг нэрлэх бол?
-Уран бүтээл дээр ажиллах сайхан шүү дээ. Дуртай ажлаа хийж байгаа болохоор ядраад байх зүйлгүй. “Би энэ ажлыг хийхгүй бол дутах гээд байна шүү дээ” гэж боддог. Өнөөдөр “Эдип хаан”-ыг найруулсандаа баяртай байдаг. “Зуны шөнийн зүүд”-ийг хийсэндээ өөрийгөө азтайд тооцдог. Сая Солонгост тоглоод ирсэн “Үнсгэлжин”-г хийсэндээ жаргалтай байдаг. Монгол Улсын тусгаар тогтнолыг харуулсан “Амьдрал чиний төлөө” жүжгийг тавилаа. Би энэ бүхнийг хийснээрээ маш их зүйл сурсан.
-“Гамлет” шиг өмнө нь олон янзаар тавьчихсан жүжиг “Эдип хаан” шиг анх тавьж байгаа жүжиг хоёрын аль нь их ур ухаан шаардахав?
-Миний хувьд өөрийгөө болон өрөөлийг давтахгүй юм сан гэж боддог. “Гамлет” жүжгийг хэн ч хаана ч хийж болно. Гэхдээ тавьж байгаа жүжгэндээ өөрийнхөө үнэрийг жаахан ч гэсэн оруулж чадах юм бол сайн уран бүтээл болсон гэсэн үг.
-Сонирхож асууя гэж бодож байлаа. Та “Гамлет”-ыг хэдэн удаа уншсан бэ?
-Олон удаа уншаагүй ээ. Би зохиолыг олон уншдаггүй. Анх уншихдаа бол харин их ач холбогдол өгдөг. Өөртөө цаг гаргаж, ажлаа зохицуулж байгаад уншдаг даа. Тэр үед хэн ч надад саад болох ёсгүй. Тэгж байж л анхны сэтгэгдлээ олж авдаг гэх үү дээ. Дараа нь бол хяналтын уншлага хийнэ л дээ.
Б.Цэдэвсүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.