Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ц.Түмэнбаяр: “Мөрөөдлийн үзэг” жүжгийг АЖ Б.Мөнхдорж найруулна
Дуу хөгжим

Ц.Түмэнбаяр: “Мөрөөдлийн үзэг” жүжгийг АЖ Б.Мөнхдорж найруулна

Урлаг Урлаг03/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-03_1221428509598572012-11-03-12-21[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран зохиолоор дамжуулан хүүхдийн оюунд гэгээ нэмэх зорилгоор энэ төрлийн бүтээлийг дэмжих журам батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Засгийн газрын шийдвэрээр 2008 оноос хойш хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаанд зориулж 500 сая төгрөг зарцуулдаг болоод байгаа аж. Энэ жилийн уралдааны драмын жүжгийн төрөлд Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” зохиол шалгарсан. Түүнтэй 13.40 цагт холбогдож жүжгийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу, “Утасны анд” байна. Хүүх дэд зо риулсан шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан “Мөрөөдлийн үзэг”-ээр та хүүх дүүдэд юу хэлэхийг хүс сэн бэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооноос хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах, хөгжүүлэх зорилгоор уран бүтээлчдийн дунд драмын болон хүүхэлдэйн жүжиг, дууны цомгийн төслийн уралдаан зарлаж, энэ сарын эхээр дүгнэсэн. Нийслэл, орон нутгаас олон уран бүтээлч зохиолоо ирүүлсний дотор драмын жүжгийн төрөлд хамгийн олон бүтээл өрсөлдсөн юм билээ. Тиймээс энэ төрөлд миний “Мөрөөдлийн үзэг”, Ж.Жүгдэр барамын “Жимсний төгөлд шарилж ургадаггүй” гэсэн хоёр зохиолыг сонгосон гэсэн. Хүүхдэд зориулсан бүтээл цөөнгүй байдаг ч 13-16 нас буюу шилжилтийн насныхны сэтгэхүйн онц логт тохирсон бүтээл ховор байдаг. Иймээс энэ насны хүүхдийн үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, багш сурагчдын эмзэг харилцааг харуулснаараа онцлог болсон болов уу. “Мөрөөдлийн үзэг”-ийг ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулна. Жүжгийн дуу “Мөрөөдлийн дуу”-ны шүлгийг би өөрөө зохиосон. Жүжгийн маань хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар Д.Баярмагнай нар ажиллаж байна.

-“Мөрөөдлийн үзэг” жүжиг хүүхдүүдэд хэзээ хүрэх вэ?

-Ирэх арваннэгдүгээр сард хүргэнэ. Өнгөрсөн онд Б.Мөнхдорж найруулагчийн байгуулсан “Гацуурхан” театрын уран бүтээлчид энэ жүжигт тоглоно. Тус театрын хамт олон энэ жүжгээр театрынхаа нээлтийг хийнэ гэсэн. Түүнчлэн “Мөрөөдлийн үзэг” жүжгийг соёлын гавьяат зүтгэлтэн Б.Жаргал телевизэд зориулан шинээр найруулж, МҮОНТ-ээр цацахаар болсон.

 Л.ГАНЧИМЭГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.