Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уран бүтээлчийг урдаас нь хармаар байна
Нийгэм

Уран бүтээлчийг урдаас нь хармаар байна

Урлаг Урлаг05/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsirk_buhin_urguu-middle4904496562012-11-05-21-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зарим уран бүтээлчдэд ингэж хэлмээр санагдав. Дэлхий бөөрөнхий шүү дээ гэж. “Бөхийн өргөө”, “АСА” цирк ч ялгаа байхгүй адилхан. Дугуй хэлбэртэй байх нь нэр болоод хэлбэрээсээ шалтгаалан өөр өөрийн онцлогтой. Учир нь бөхчүүд зөвхөн нэг хэсэг рүү хараад барилдаад байвал хэн ч түүнийг үзэхгүй. Өөрөөр хэлбэл уран бүтээлчдэд зориулсан тайзан дээр бөх барилдах учиргүй юм. Циркийн үзүүлбэр болон бөх барилдахад зориулагдсан байгууламж нь орон зай болон харах өнцөг хамааралгүй бүхий л үзэгчдэд хүрдэг учраас дугуй хэлбэртэй байж болдог.

Гэтэл олон жилийн турш хамтлаг, дуучид өөрсдийн тоглолтоо дугуй хэлбэртэй газарт тоглосоор ирсэн. Суудал сонголт болон тайз засалтаас хамаарч тоглолт үзэх хүмүүсийн тал хэсэг нь уран бүтээлчийн нурууг харсаар тоглолтоо дуусгадаг. Үүний учрыг түрээс бага, багтаамж их байдагт оршино гэвэл нэг их буруудахгүй л болов уу. Нэгэнт л тоглолт хийж байгаа учраас олон хүнд хүргэж зардал бага гаргахыг бодно.

Гэвч уран бүтээлч хүнд байх учиртай туйлын эрхэм чанар бол үзэгчидээ хүндлэн тэдэнд өөрийн уран бүтээлийг хүргэх явдал юм. Харин нуруугаа харуулсаар байгаад тоглолтоо дуусгадаг эдгээр уран бүтээлчдэд дор хаяж хувийн ёс суртахуун гэж алга. Түүнчлэн урлагийн тоглолт, цэнгүүн, концерт шоу эдгээр дугуй газруудад зохиогдсоор байтал уг газрууд үндсэн утгаа алдаж, өдгөө циркчид циркийн толголтоо үзүүлэх газаргүй, бөхчүүд уран бүтээлчдийн завсар зайгаар бөх барилдах болж.

Нэг хэсэг ам барих тоглолтонд уяуулж амьд урлагийг хүсдэг болсон сонсогчид өөрчлөгдөн, гадна дотны тоглолтын чанар чансааг өдөр бүр интернэт, сонин, телевизээр авдаг, мэдэрдэг болж. Өөрийн биеэр үзсэн нь ч нилээдгүй их болсон. Соёл урлаг асар хурдан хөгжиж түүнийгээ даган “3D’’ зэрэг бодит мэдрэмжийг хүргэх өрсөлдөөн дунд дэлхий “шатаж” байхад үзэгчдэд нуруугаа харуулсаар дуулдаг, бүждэг энэ байдлаа засч урдаасаа харагдмаар байна уран бүтээлчидээ.

Б.Ширнэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.