Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монголын сэтгүүлчдийн эвлэлээс мэдэгдэл гаргалаа
Дуу хөгжим

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс мэдэгдэл гаргалаа

Урлаг Урлаг06/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
829787894b3e792abig7871468172012-11-06-15-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

setguulch*Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчийн эрхэнд халдсан явдлын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын зорилго нь  Монголын анхдагч папараци сайт болох www.paparazzi.mn сайтын зурагчны эрхэнд “Ice Top” хамтлагийн дуучин Чулуунбаяр халдсан талаар мэдээлэл хийсэн юм.  

Мөн энэ төрлийн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа болон сэтгүүлчдийн эрхийг хэрхэн хамгаалах тухайд Монголын Сэтгүүлчдийн Эвлэл байр сууриа илэрхийлсэн юм. Зөвхөн энэ онд сэтгүүлчдийн эрхэнд халдсан арав гаруй тохиолдол гарсан бөгөөд энэ талаар тус байгууллага хэрхэн ажиллаж, хэвлэл мэдээллийнхний дуу хоолой болж ажилладаг тухай мэдээлэл өглөө. 

Энэ сарын 1-нд “Улаанбаатар Палас”-т болсон нэгэн арга хэмжээний үеэр үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан www.paparazzi.mn сайтын зурагчинг “Ice Top” хамтлагийн дуучин Чулуунбаяр буюу Коби зодон танхайрч биед нь  гэмтэл учруулсан юм. Энэ төрлийн хэрэг урд нь нэг бус удаа тохиолдсон буюу Дижитал хамтлагийн гишүүн ч мөн л тус сайтын фото зурагчинд халдаж байжээ. Одоогоор зурагчны биеийн байдал хүндэвтэр,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Папараци гэдэг нь хэн нэгний мууг үзэх эсвэл өө хайх хэрэг бус гагцхүү “од” гэж нэрлэгдээд байгаа олны танилууд нийгэмд үлгэр дууриал болж, олон нийтийн өмч байдгийнх нь хувьд тэдний зургийг санаандгүй үед нь авч олон нийтэд хүргэдэг байна. Тийм ч учраас ажлаа хийж явсан фото сэтгүүлчийн эрхэнд халдсан тохиолдлуудад МСЭ, www.paparazzi.mn хамтран ийнхүү байр сууриа илэрхийлжээ. 

Папараци зураг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд багтдаг ба дээрх хэрэг нь хуулийн дагуу сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан ноцтой хэрэгт тооцогдох бөгөөд тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж буй юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ха Жи Вон 23 жилийн дараа тайзнаа гарч, “Home Run” үзүүлбэрээр YouTube-ийг доргиов

04/06/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Пийбо Брайсон таалал төгсжээ

03/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Cortis” хамтлаг “Forbes” сэтгүүлийн “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу” жагсаалтад багтлаа

02/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Морин хуур” хүүхэлдэйн жүжиг Красноярск хотын Дуурь, бүжгийн театрын тайзнаа тоглогдлоо

05/06/2026

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026

Найруулагч Вим Вендерс 1975 оны “The Wrong Move” киногоо бүх платформоос татлаа

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.