Жүжигчин Аглуу буюу СТА Л.Баттулга буюу Аглуугийн мэндэлсэн өдөр өнөөдөр юм. “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь нотолцгоодог. Тиймдээ ч түүний төрсөн өдрөөр Чухал сонжоо буландаа оролцуулахаар шийдлээ.
Тэр бусдын сэтгэлийн нууц болон оньсогод нэвтэрч чаддаг аймаар онцлогтой
Аглуу юм бүхэнд тэсгэлгүй сэтгэлтэй. хайр дурлалд, найз нөхөрлөлд, улс төрд, ажилд, хоол унданд, хүүхдүүдтэй харьцах харьцаанд, төрөл төрөгсөддөө. Хэрвээ таныг хурц, оргилуун тачаал айлгадаг мөн сэтгэлийн хэт хүчдэл ядраадаг бол энэ хүн танд тохирохгүй юм байна. Түүнийг анх харахад тайван ярьж хөөрдөг хүн мэт санагдана. Ийм тайван, өөрийгөө маш сайн хянаж чаддаг хүний дотор намдашгүй зан байдагт нь итгэхэд бэрх юм. Түүнтэй хамтрахдаа, тэр аюултай тэсгэлгүй зантай гэдгийг нь мартаж болохгүй. Та өөрийн аюулгүй байдлаа ямагт санаж яваарай. Таныг бүр хэдэн сард байтугай хэдэн жилд мартахааргүй гомдоож чадна. Эмэгтэй хүний сэтгэл түүний өмнө ил байдаг учир өөрийгөө хамгаалж чадахгүй болдог. Бүсгүй хүний нууцлаг байдал нь өөрийнх нь хамгийн хүчтэй хамгаалалт байтал тэр бусдын сэтгэлийн нууц болон оньсогод нэвтэрч чаддаг аймаар онцлогтой тул энэхүү хамгаалалтыг нь үгүй болгодог байна. Харин хэрвээ та галаас айдаггүй мөн галыг хянах чадвартай бол та амьдралынхаа турш түүний сэтгэлийг дулаацуулах болно. Харин та өөрөө бас түүн шиг тэсгэлгүй зантай бол бүх юм хэвийн байна гэхдээ хэт халах хэрэггүй. Тэр анх танилцсан өдрөөсөө хойш цээжлэгддэг хүмүүсийн нэг юм. Тэр аятайхан, хөгжилтэй бас тачаалтай, этгээд гажуу, түүнд эдгээрийн аль аль нь байдаг. Хэрвээ тэр таныг байлдан эзэмдэхээр шийдсэн бол эсэргүүцээд нэмэргүй. Тэр таныг тэртээ тэргүй ховсдоно. Түүний соронзон мэт байдал нь бараг биеэр мэдрэгддэг. Хилэнц эрэгтэй нь агуу тоглогч ба жүжигчин. Тэр хамгийн гэнэтийн үйлдэл хийж чадна. Хамгаас илүү өөрийн эрх чөлөөг үнэлдэг тул эмэгтэй хүний гарт ордоггүй.
Түүний биеэ тоосон байдлыг нь хөндвөл тэрээр тэсрэх бодис мэт болно
Сексийн хувьд тэр маш сайн, дээр нь ухаанаа болон авъяасаа гаргадаг. Эмэгтэй хүнийг өөртөө татах, байлдан эзэмдэх дуртай гэхдээ түүнд амархан олддог эмэгтэйчүүд сонин биш, өөртэйгээ юм бүхнээр адилхан, оюун ухаантай, эрх чөлөөтэй, харьяат бус эмэгтэйг эзэмдэх нь түүний хувьд хамгийн чухал. Зөвхөн өөрийн ялалтандаа биш бас ялалтын үйл явц нь түүний дур сонирхлыг татна.
Эзэмдэж чадсан эмэгтэйчүүдтэйгээ шударга ариун харьцдаг, хамтдаа сексийн таашаал авна. Энэхүү эрэгтэйг эр нөхрөөр төсөөлөхөд бэрх тэгээд ч тэр өөрөө эрх чөлөөнөөсөө хагацахыг тэмүүлэхгүй. Тийм учраас түүний орд нэгтнүүдийн дунд гоонь эр их тааралддаг. Энэ эрэгтэй бол ялагдашгүй хүн. Түүний төлөв тайван байдлын цаана буцламтгай зан бий. Тайван байдлаа удаан хадгалж чадна. Гэхдээ хэрвээ түүний биеэ тоосон байдлыг нь хөндвөл тэрээр тэсрэх бодис мэт болно. Дэлбэрэлт нь зайлшгүйг мэдэрвэл холхон байгаарай. Тэр хоёрдмол зантайгаараа бусдыг гайхашруулдаг. Хэрсүү бас тэсгэлгүй зан, оюун ухаан бас сэтгэлийн хөөрөл. Тэр их ухаантай, гүн ухаанч зантай тул амьдралын нууцыг сонирхдог мөн энэ нь хамгийн бэрх асуудлуудыг шийдэж чадахад хүргэнэ. Гэхдээ түүний чин үнэн зан чанар нь түүний мэдрэхүй юм.
Юм бүхнийг хэтрүүлэх хандлагатай, хайр дурлалд, секст гээд л
Тансаг, тав тухтай байдал зарим түүнд заримдаа хэрэгтэй байдаг. Юм бүхнийг хэтрүүлэх хандлагатай. Хоолонд, согтууруулах ундаанд, хар тамхинд. Мэдээж бас хайр дурлалд, секст. Хайр дурлалын тухай бүр хүүхэд наснаасаа боддог, энэ нь ямагт түүний толгойнд байж ямагт үүнд бэлэн байдаг. Хилэнц хайр дурлалдаа заавал ялалт байгуулах ёстой. Хэрвээ ялахгүй бол түүний дотор нэг юм үхсэн мэт болдог. Тийм учраас өчүүхэн зүйлд ч ялагдахыг хүсдэггүй. Хэрвээ түүний сэтгэл нь гонсойвол та үүнийг царайгаар нь мэдэж чадахгүй, тэр өөрийгөө юугаар ч барьж өгөхгүй учир нь тэр өөрийгөө сайн хянаж чаддаг. Тэгэхдээ тэр таньд хэзээч эдгэшгүй шарх үлдээж чадна. Өөрийн сонгосон эмэгтэйтэй суухаасаа өмнө хэрцгийгээр зовоож чадна. Ер нь зарим үед гэрлэх санаагаа маш гоёмсгоор илэрхийлдэг, өвдөг дээрээ сөхрөн гуйдаг. Гэхдээ та үүнд нь бүү хууртаарай, энэ бол зөвхөн өөрийгөө харуулах мөн ёс зүйг хүндлэх төдий л ингэж байгаа юм. Хэдий тэр нарийн мэдрэхүйтэй, түргэн зантай ч түүний нэр төр өө сэвгүй байх ёстой, тэр завхай, заваан болон инээдтэй, шог зэрэг юм бүхэнд туйлын дургүй. Хэдий түүний тухай нийт хамт олон юу ярьж байгаа нь түүнд хамаагүй ч өөрийгөө хүндтэй байлгахыг хүсдэг.
Нас ахих тутам түүний хэрцгий зан нь буурахгүй харин бүр эсрэгээр өснө
Хэрвээ түүний бодол санаа бусдынхантай таарахгүй зөрж мөн зорилгод хүрэхэд нь саад болж байвал, хэнтэй ч бодлоо хуваалцахгүйгээр өөрийнхөөрөө л хийнэ. Түүний зорьсон зорилго болон эрх чөлөөт оюун санааг хэн ч, юу ч дийлэхгүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд ч тэр өөрийн оргилдоо хүрдэг. Атаархалд автах болон өөрийгөө өрөвдөх зэрэг нь ховор, амьдрал түүнд бэлэг өгнө гэж боддоггүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд ямагт бэлэн байдаг. Нэг бол маш бүдүүлэг, хэрцгий нэг бол зөөлөн уян, ялдам байж чаддаг. Ямар ч учир шалтгаангүйгээр хэрцгий болж, садист маягийн таашаал аван таныг доромжилж чадна. Олны өмнө таныг эвгүй байдалд оруулж эсвэл бүр элэг доог ч хийж чадна. Энэ нь түүний нэг зугаа юм. Яагаад ингэж байгааг нь ойлгох боломжгүй. Нас ахих тутам түүний хэрцгий зан нь буурахгүй харин бүр эсрэгээр өснө. Тийм учраас хэрвээ та хэт зөөлөн, эмзэг бол байнга зовох болно. Чин сэтгэлийн хөөрлөө бусдад харуулах, яг үнэндээ бодож байгаа зүйлээ хэлэх зэрэг нь ховор гэхдээ зөвхөн тантай хамт байвал нандин нууцаа хуваалцана.