Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Төрийн соёрхолт зураач Д.Болд шилдэг 100-д багтжээ
Уртын дуу

Төрийн соёрхолт зураач Д.Болд шилдэг 100-д багтжээ

Урлаг Урлаг13/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6056feaafbdf6fdabig9740680652012-11-13-21-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Долгоржавын Болдын дүрслэх урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Англи дахь олон Улсын намтрын төвөөс 2012 оны шилдэг 100 мэргэжилтний нэгээр шалгаруулжээ. Дэлхийн алдартнуудын намтрыг ном болгон хэвлүүлж, энэ салбартаа тэргүүлэх болсон тус байгууллага 42 жилийн дотор нэг сая гаруй хүний намтар бүхий 150 орчим товхимол хэвлэн гаргасан байдаг аж. Олон улсын намтрын төвийн судлаачид дэлхийн олон оронд судалгаа явуулж, алдартнуудаа тодруулдаг аж.

Төрийн соёрхолт, зураач До.Болд И.Репиний нэрэмжит Уран Зургийн Академийг 1977 онд дүүргэсэн. Тэрээр тухайн үедээ реалист үзэл баримтлал давамгайлсан зураачдын дунд цоо шинэ өнгө аяс бий болгож, уламжлалт хэв маягаа эвдэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн дүрслэх урлагийн салбарынхан ярьдаг юм. Түүнийг Монголын дүрслэх урлагийн салбарт "ардчилал"-н салхийг анх зоригтойгоор оруулж ирсэн уран бүтээлч гэж тодорхойлдог нь ч бий. Дэлхийн 20 гаруй оронд, 30 орчим үзэсгэлэн гаргаж, олон улсын шагнал удаа дараа хүртсэн түүнийг зөвхөн Монголын бус, дэлхийн уран бүтээлч гэдгийг нь энэ үйл явдал нотолж байна гэж судлаачид онцолж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

12/08/2025

74 сая жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтны үлдэгдэл олджээ

12/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэгдүгээр шатны шалгаруулалт болж байна

12/08/2025

Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” кино дэлхийд нээлтээ хийлээ

12/08/2025

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

12/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.