Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Люмино хамтлагийнхан “классик хип хоп парти”-г толилуулна
Уртын дуу

Люмино хамтлагийнхан “классик хип хоп парти”-г толилуулна

Урлаг Урлаг15/11/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
52432c0c1c9b083original8596037752012-11-15-23-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1998-1999 оны үеүдэд нэгэн үеийн залуусын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд “Хипхоп” хэмээх урсгал Монголд үүссэн гэдгээ зарлаж Люмино, Дайн Ба Энх, Эрх чөлөө гэсэн хамтлагууд “Байлдан дагуулагч” хэмээх бүлэг үүсгэж дуу нэгтэйгээр гарч ирсэн билээ. Эдгээрээс уран бүтээлээ тасралтгүй хийсээр ирсэн ганц хамтлаг нь эдүгээ 14 жилийн ойтойгоо золгож яваа Люмино хамтлаг юм. Тэгвэл үзэгч сонсогчидоо тоглолтоор цангаасан гэх шүүмжлэлд өртөөд байсан Люмино хамтлагийнхан энэ сарын 16-17нд “iLOFT” клубт бэсрэг хэмжээний тоглолт хийхээр болжээ. Ингээд Люмино хамтлагийн гаргаж байсан амжилтууд болон тэдний хийсэн уран бүтээлүүдийг сэтгүүлч миний бие та бүхэндээ цомхон хэдэн өгүүлбрээр эргэн сануулъя!

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд байгуулагдсан бөгөөд ирэх жил буюу 2013 онд 15 жилийн ойтойгоо золгох юм. Люмино хамтлагийн авч байсан шагнал урамшилуудаас дурдвал: “Монгол улсын хөгжмийн дээд шагнал Пентатоник” наадмын 4 удаагийн, “UBS video music awards” наадмын 5 удаагийн, “Алтан Микрофон-2003”, “Хит авардс”, МУСТА зэрэг тоочоод барахгүй маш олон шагнал урамшил хүртэж байжээ. Нийт урын сандаа 100 гаруй дуутай, 6 цомог, 33 видео клипийг хийж сонсогчиддоо хүргэж байсан хамтлаг юм. 2008 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа уран бүтээл хийж эхэлсэн ба хамтлагийн ахлагч МС(MCBEATZ) “Platinum beatz, Romantic beatz” цомгууд, “The Secret Of Rap” Хипхопын тухай өгүүлсэн ном, хамтлагийн гишүүн Анхаа “Introduction to Nomads” хөгжмийн цомгуудыг тус тус гаргаж, одоогийн байдлаар хамтлагийн гишүүн Бажигийн цомог гархад бэлэн болсон байна. Ирэх 15 жилийн ойгоо угтаж хийж байгаа тэдний эхний ажил нь энэ хүү бэсрэг хэмжээний тоглолт бөгөөд ирэх жил хөгшин залуу сонсогчид Люмино хэмээх хамтлагаар амьсгалах нь нэгэнт тодорхой боллоо. Учир нь -Залуучуудыг байлдан дагуулахаар “Намайг дагаад цэнгэ”-ээс дутхааргүй шинэ дуунууд хийсэн одоо бичлэгэнд орох гэж байна, хэмээн хамтлагийн ахлагч МС(MCBEATZ) нэгэн ТВ-д өгсөн ярилцлагандаа дурьдсанаар барахгүй хөгжмүүдийг нь товчхон сонсуулаад авна лээ. Хийсэн клипүүд нь олны анхаарлыг татаж, хийсэн дуунууд нь “хит” болдог хамтлаг учир шинэ уран бүтээл нь ч гэсэн тэсрэлт болж гарна гэдэгтээ хэн ч маргахгүй байх. Ингээд үзэгч түмний хүсэн хүлээсэн тоглолт энэ долоо хоногийн тав дахь хагасайн буюу энэ сарын 16-17-ны өдрүүдэд оройн 22 цагаас “Iloft function house” клубт болох юм байна. Уг тоглолтын онцлог нь Люмино хамтлаг бүх хуучныхаа “Хит” болсон дуунуудыг дуулж, нэгэн үдшийг хамтдаа зад партидах боломжийг үеийнхээ залууст олгож байгаагаараа онцлог. Тоглох заал жижиг цөөн хүнд тоглох учраас тоглолтын уур амьсгал ямар болох нь тодорхой. Тоглолтонд DJ Chin,DJ Zoloo нар оролцож өөрсдийн шилдэг гэсэн хипхоп дууны сетүүдээ өргөн барих юм. 10-аад жилийн өмнөх дурсамжиндаа үлдсэн тэр л дуунуудыг амьдаар нь сонсож нэгэн үдшийг хайртай хамтлагтайгаа өнгрөөхийг хүсвэл энэ тав дахь хагасайнд таны очих газар мэдээж “iLoft” клуб. “iLoft” клубын хаяг СТӨ-ний хойд талд. Lumino хамлагийн facebook-ээр энд (http://www.facebook.com/1LUMINO?ref=hl ) дарж зочилно уу. Мэдээж big like!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер” цувралд зориулан 1.25 тэрбум доллараар бичил хот байгуулна

27/05/2025

Өмнөд Солонгосын жүжигчин Чой Жүн Вү 68 насандаа таалал төгслөө

27/05/2025

Karina “Gentle Monster”-ийн шинэ нүүр царай боллоо

27/05/2025

Энэ зуны хамгийн том задгай шоу тоглолт “One stage” тун удахгүй

27/05/2025

П.Цагааны “Гэгээ ’96 он” номын нээлт боллоо

27/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.