Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соён гэгээрлийн өдрүүд” өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Соён гэгээрлийн өдрүүд” өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг16/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0ad65a9b32a39517original6587654662012-11-16-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монсудар” хэвлэлийн газар Уран зургийн галерейд энэ сарын 16-18-ны өдөр “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохиох гэж байна. Өнөөдөр 12.30-д албан ёсны нээлтээ хийх тус өдөрлөгийн хүрээнд гурван өдөр уншигч, үзэгчдэд зориулсан олон сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.  Энэ удаагийн “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр  салбар салбарын томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мөн “Монсудар” хэвлэлийн газраас гаргаж буй шинэ номнуудын нээлт болно.

Өнөөдөр өдөрлөгийн хүрээнд “Бидний бэрхшээл, эх хэлний ядуурал” сэдвээр ахмад дипломат Д.Чулуундорж, дипломат Д.Моононцагаан доктор, профессор Ч.Болдбаатар, Ш.Ариунаа нар лекц унших бөгөөд “Нэг Монгол нэг хэл”, “Монгол хүүхэд яагаад эх хэлнийхээ хичээлд сонирхолгүй болов”, “Нэг үгийг янз бүрээр, дур дураараа бичсээр байх уу” сэдвүүдээр ярилцана. Мөн  “Эх хэл” сэтгүүлийн нээлт болох. Энэ өдөр мөн ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү “Үзэгч гэж хэн бэ” сэдвээр сонирхолтой ярилцлага хийх нь.

Харин маргааш Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Хөгжим таны хэрэгцээ юу, зугаа юу” сэдвээр ярилцах бол нөгөөдөр дэлхийн утга зохиолын сор бүтээл болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгийн агуулга, чин санаа нь өнөөдрийн Монголын нийгмийн талаар юу өгүүлж болох тухай хэлэлцэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026

Ховд аймагт генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим байгууллаа

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.