Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Тэнгэрийн хөх Монгол”-ыг МУГЖ Т.Ариунаад зориулжээ
Нийгэм

“Тэнгэрийн хөх Монгол”-ыг МУГЖ Т.Ариунаад зориулжээ

Урлаг Урлаг18/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1e840a036b74d643big4407523842012-11-18-20-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын шагналт, Яруу найрагч Ч.Дагмидмаагийн “Тэнгэрийн хөх Монгол” хэмээх шинэ бүтээлийг, гар бичмэлийг нь хавсарган эрхэм уншигч танд хүргэж байгаадаа таатай байна. Найрагт дуртай уншигчдын маань хэдийний танил яруу найрагч  бүсгүй энэхүү шүлгээ 2012 оны 11 дүгээр 14-нд буюу  Монгол бахархлын өдөр бичжээ. Тэрээр энэ шүлгээ дуу болгон түмэндээ хүргэх хүслээр бичихдээ МУГЖ Т.Ариунаад онцгойлон зориулсан юм байна. Мэдээж МУГЖ Т.Ариунаа гайхалтай дуучны хувиар өөрт нь зориулсан энэхүү шүлгийг хүлээн авах биз ээ. Ингээд та бүхэндээ  “Тэнгэрийн хөх Монгол” шүлгийг хүргэж байна.

“Тэнгэрийн хөх Монгол”  

Газрын зураг дээр асгасан

Олоон хөх шагай

Наран дотор хөвөрсөн

Жингийн хөх цуваа

Сар даган нүдэлсэн

Лусын хөх тэргүүн

Салхи жигүүрлэж нисэлдсэн

Дорнын хөх шувууд

Тоонын дор тамхи нэрсэн

Галын хөх өвгөд

Тотгон дээр мөс тавьсан

Цайны хөх эмгэд

Монгол… Монгол…

 

Газрын зураг дээрээс

Хэзээ ч нүүж алга болохгүй

Галаа өрдөхөө больж

Наранд гараа ээхгүй

Өргөө гэрээ үгүйрүүлэн

Сарыг сүүгүй хонуулахгүй

Айраг найраа хоосолж

Ширэн хөхүүр хатаахгүй

Хүнийг гэрээс нь бэрийн ёсоор гуйж авдаг

Хүн нь үнэ цэнэтэй дэлхийн дээд соёл

Мал буянаа лус хурмастаар сэтэрлэн онголж

Тэнгэрийн харьяат болгодог ертөнцийн их ариусал

Нүүж холдохгүй нурж зугтахгүй уул талдаа

Гэрийн бууриар тамга тавьж хойчдоо үлдээсэн

Монгол… Монгол…

 

Цус нь бохирдоогүйг илтгэсэн

Гүн хөх тэмдэгтэй

Сэтгэлийн хирийг ариулсан

Сүү цайны дээжтэй

Тэнгэрт морьдоо сойсон

Эрийн гурван наадамтай

Дэлхийн түүхэнд магнайлсан

Суут Чингисийн домогтой

Монгол… Монгол…

 

2012.11.14  “Монгол бахархлын өдөр” Монгол Улсын Гавьяат Жүжигчин Төмөрийн Ариунаад зориулав аа.. Монголын Зохиолчдын Эвлэлийн Гишүүн, Г.Сэр-Одын шагналт, Яруу найрагч Ч.Дагмидмаа

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.