Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ганнам стиль”-ийг Монголд урья
Нийгэм

“Ганнам стиль”-ийг Монголд урья

Урлаг Урлаг19/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
136341400856872012-11-18-21-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэхэн алаг бөм­бөр­цөгт шуугиан дэгдээж, шоу бизнесийн ертөнцөд дуулиан тарьж буй урлаг соёлын оддыг, өнөө Хол­ли­вудын эздийг эх орон­доо урьж баймаар бай­на. Товчхондоо хэлэхэд, дэлхийг байлдан дагуулж байгаа "товарищ"-уудыг Монголынхоо тайзан дээр цаг тухай бүрт нь урин залж, тэд бүгдээр дамжуулан хүн төрөлх­төнд шинэ зууны Мон­голыг үе үе зарлуулмаар санагдах юм. Гэвч манай­ханд тийм нэг далайц, үндэсний том амбиц ду­таад байх шиг. Үгүй яах вэ, Солонгосын олон ан­гит киноны жүжигчид "бөг­сүү, мөгсүү"-гээ хаа нэг урьчихдаг л даа. Гэхдээ жинхэнэ шуугианы эз­дийг, шоу ертөнцөд ца­хиур хагалж яваа эрхмүү­дийг уримаар байна шүү дээ.

Ухаандаа, өнөөдөр хэн од болон гялалзаж байна. Хажууханд "Ган­нам­ стиль" дуугаараа дэл­хий нийтийнхний ан­хаар­­­лыг татаад байгаа Пи Эс Вай(PSY) байж л байна. Тэр нөхрийг урья л даа. Солонгосын бая­чуу­дын "Ганнам" хороол­лын тухай дуулсан түү­ний бүтээл бүх цаг үеийн топ дууны хоёрдугаарт бичигдээд байгаа. Мөн Гиннесийн номд ч бичиг­дээд авсан. НҮБ-ын Ерөн­­­­­хий нарийн бичгийн даргаас аваад өнөө цагт албан тушаал, алдар нэр, авьяас билгээрээ гайхаг­даж буй бүх л хү­мүүс "Ганнам"-ын аял­гуунд бүжиж түүнийг да­ган сал­баганадаг бол­жээ. Хоёр, гуравхан хоно­гийн өмнө байна уу даа, өнөө Ма­донна эгч маань Нью-Йоркийг доргиосон шоун­даа мань эрийг уриад л бут авсан байх жишээ­ний. 

Тэгэхээр Пи Эс Вай-г монголчууд урих хэрэгтэй. Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ. Дарга да­гаж далдганадаг нөхөд минь "Ганнам"-ыг дагаж ганц сайхан доргино биз ээ.

Н.ГАНТУЛГА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.