Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хувис, товшуур, хэц эгшиглэх “Ертөнц” цомог
Нийгэм

Хувис, товшуур, хэц эгшиглэх “Ертөнц” цомог

Урлаг Урлаг26/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
69ee0e8a13672a32big8543694222012-11-26-11-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд бидэнд мартагдах дөхсөн  хөгжмийн зэмсгүүдээр нэгэн шинэ цомог бүтээхээр “BRO’S records”-ын уран бүтээлчид 2009 онд ажлаа эхлүүлж байжээ.
“BRO’S records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомгоо танилцуулах тоглолтыг энэ сарын 30-нд “Blue Sky Tower”-ын “Sky Lounge”-нд 19.00 цагт хийхээр товлосон байна. Тоглолтод “Ертөнц” цомогт багтсан уран бүтээлийн дээжээс хүргэх ба тэдгээр гайхамшигт уран бүтээлийг бүтээсэн Монголын хуучны хөгжмийн зэмсгийг дэлгэн үзүүлж, уран бүтээлчидтэй халуун дотно яриа өрнүүлэх боломжийг олгох нь ээ. Тэнгэрт ойрхон тухалж, тэндээс ертөнцийг сонордмой. Уг тоглолтод “Ертөнц” цомогт багтсан “Уулс”, “Онгод”, “Салхи”, “Тэнгэр”, “Ус”, “Хурай хурай хурай” бүтээлүүд эгшиглэнэ.  Тоглолтод Г.Онон товшуур, хэц, хубис, хэл хуураар тоглох бол Ц.Алтангэрэл буюу “A Sound” хамтлагийн Атка хубис, гитар эгшиглүүлэн, Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ, төгөлдөр хуурч Н.Ганбат, гитарчин Э.Оргилболд, басс гитарчин Д. Батбилэг, их хуурч Д.Ганпүрэв, “A Sound” хамтлагийн бөмбөрчин Ю.Батпүрэв, саксафончин Ц.Нямгэрэл, лимбэчин Б.Цогбаяр, “TV Coctail” хамтлаг, “Бөртэ” хамтлаг, дуучин Б.Солонго нар оролцохыг сануулъя.
Сонирхуулахад, “Universe” буюу “Ертөнц” цомгийг анх “Mongolia the canorous” хэмээн нэрлэж байсан ч дараа нь “The canorous” болгон өөрчилсөн байна. Харин одоо Монголын эртний хувьсан өөрчлөгдсөн хөгжмийн зэмсгээр шинэ цагийн ethno electronic, chillout ,world music, new age зэрэг урсгалаар эгшиглэх  цомог байгалийн дуу чимээтэй хоршин “Ертөнц” нэрээр хүрэх гэж байна. Уг цомог Монголын түүх соёлын биет ба биет бус өв соёл, ардын хөгжмүүдийг судалсан судалгаандаа тулгуурлан зохион найруулж, бичлэгийг нь хийсэн гэдгээрээ өвөрмөц, онцлог бүтээл бөгөөд монгол ардын хувис, товшуур, хэц, хэл зуур зэрэг хөгжмийг сэргээн хөгжимдөж эгшиглүүлсэн аж. Тиймдээ ч “Ертөнц” цомгийг бүтээхэд чамгүй хугацаа шаардагджээ.
Цомгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, продюссераар М.Болд ажилласан байна.  Та “Ертөнц” цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bros.mn цахим хуудсаар болон www.facebook.com/BrosRecords фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 50 жилийн ой тохиож байна

30/09/2026

“Байнгын үзэсгэлэн 2026”-д монгол зургийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байна

30/09/2026

Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино “Оскар”-т өрсөлдөнө

30/09/2026

Баруун тайгын намар

30/09/2026

“Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

30/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.