Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн түүхийн музейд “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр нээгдлээ
Нийгэм

Төрийн түүхийн музейд “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр нээгдлээ

Урлаг Урлаг26/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dsfsd7760159032012-11-26-16-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн ордонд байрлах Төрийн түүхийн музейд “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр өнөөдөр нээлтээ хийлээ.Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрөгч 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосноос хойш өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын 90 гаруй мянган хүн эзэн Чингис хааны хөшөө, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн түүхийн музейд зочлон монгол төрийн түүх, хэл соёлын нандин уламжлалтай танилцжээ.

Энэ үйл ажиллагааг улам боловсронгуй болгох үүднээс Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл болгосны дагуу Төрийн ордны ёслол хүндэтгэлийн цогцолборт “Монгол үндэстэн” бэлэг, дурсгалын дэлгүүр өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Төрийн ордны “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүрийг нээж Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирал Д.Нямжав хэлсэн үгэндээ тус дэлгүүрийг байгуулахдаа Төрийн ордны эрхэмсэг байдал, нэр хүнд, хүндэтгэлийг харгалзахын зэрэгцээ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, монгол гар урчуудын бүтээлийг сурталчлан нийтийн хүртээл болгох, улмаар хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэл барьсан хэмээлээ.

Ийм ч учраас тус дэлгүүрт үндэсний түүх, соёлыг харуулсан баримал урладаг “БХЦХ” ХХК, үндэсний хэв шинж шингээсэн эрхэмсэг дүр төрхтэй, хээнцэр дэгжин хүүхэлдэй, цамын баг урладаг “Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”, арьсан урлал, сийлбэр, малын гүзээ, сархинагаар бүтээгдэхүүн хийдэг “Терамитат” ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллага гэрээгээр ажиллах юм. Салбарынхаа хэмжээнд тэргүүлэгч, олон жилийн туршлагатай, бүтээгдэхүүн нь гадаад, дотоодын зах зээлээс чанарын медаль хүртэж байсныг харгалзан эдгээр компанийг сонгожээ.

Төрөө дээдэлдэг манай ард түмэн Төрийн түүхийн музейгээр зочлоод гарахдаа үндэсний өв соёлынхоо илэрхийлэл болгон нандигнан хадгалах бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломж ийнхүү бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.