Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Michael Learns to Rock” МОНГОЛД
Нийгэм

Michael Learns to Rock” МОНГОЛД

Урлаг Урлаг26/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mlrt1666967622012-11-26-19-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлаг 12 сарын 7,8-нд UB Паласын концертийн их танхимд тоглолтоо хийж Монголын фенүүдтэйгээ уулзах гэж байна.

Тус хамтлагийг Монголд урьсан “Evento” ХХК болон зохион байгуулагчаар ажиллаж буй Монголын Залуучуудын Холбоо хамтран 11-р сарын 16-нд “Blue Sky”-д хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Энэхүү хамтлагийн талаарх анхны хэвлэлийн бага хуралд УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Evento” ХХК-ийн захирал Х.Батжаргал нар оролцон тоглолтын талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.
Дэлхий даяар нийт цомгууд нь 11 сая хувь борлогдсон, Америк, Европ, Азид дээгүүр жагсдаг алдартай хамтлагуудын нэг “Michael Learns to Rock” хамтлаг аялан тоглолтдоо сонсогчдын чихэнд хоногшиж, хит болсон дуунуудаа эгшиглүүлнэ. “Michael Learns to Rock” хамтлагийн гишүүд “Чингис хааны өлгий нутагт тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. 12 сарын 7, 8-нд Улаанбаатар хотод уулзацгаая” хэмээн хамтлагийнхаа вэб хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Тус хэвлэлийн бага хурлын үеэр уг тоглолтыг зохион байгуулуулагчдаас товч мэдээлэл авсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.