Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ж.Нэргүй: Айн Рэнд уншигчдыг амьдралын философиороо татдаг…
Дуу хөгжим

Ж.Нэргүй: Айн Рэнд уншигчдыг амьдралын философиороо татдаг…

Урлаг Урлаг26/11/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
999b05b844588aa3big7897884642012-11-26-23-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уншигчдын гарт очоод хоёр сар гаруйхны хугацаа болоход "bestseller"-ын уран зохиолын төрөлд тэргүүлээд буй Айн Рэндийн  “Бид амьд хүмүүс” романы талаар Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” (УБ-2005), “Атлантын нуруу тэнийв” (УБ-2010) номын орчуулагчаар ажилласан Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйтэй ярилцлаа.

-“Эдмон” компаниас Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” романыг эрхлэн хэвлүүлсэнийг та уншив уу?

-Уншихаар барах уу даа. Анхных нь том роман шүү дээ. “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв” энэ тэртэй нь харьцуулахад хамаагүй энгийн бичлэгтэй, уншихад хялбар, илүү уянгалаг зохиомжтой, жирийн уншигчдад зориулсан агуулга, хэлбэртэй ном нь байхгүй юу. Ч.Баатарын орчуулга ч давгүй юм билээ. Зөвлөлүүдийн Орос орны 1920-иод оны үйл явдлуудыг уран сайхны аргаар буулгасан талаараа Алексей Толстойн асар гайхамшигт “Зовлон туулсан нь”-тай л жишихүйц эд. Цагийн юмыг хэзээ хойно нь биш, цаг тухайд нь уран зохиол болгож буулгана гэдэг ийм л байдаг юм. Одоо манайд гэхэд 90-ээд оны явдлыг бодитоор нь тусгасан ганц ч юм гарч амжаагүй л байна шүү дээ. Энийг чинь уран зохиолчид нь хөгжсөн орон гэх үү?

-Рэнд гэдэг зохиолч эмэгтэй юугаараа ингэтлээ уншигчдыг соронздоод байдаг юм бэ?

-Амьдралын философиороо, бодит хандлагын ёс суртахуунаараа. Стандарт бус сэтгэлгээгээ урьд өмнө нь хэний ч хүрч байгаагүй хэмжээний төгс төгөлдөр аргаар тунхаглаж чадсаных нь хувьд л байлгүй дээ. Тухайлбал, “Миний авьяас чадвар надаас дутуу ухаантай хүмүүст зориулагдах ёсгүй” гэчих юм бол манай монголчууд татаад уначихна биз дээ. Аль эсвэл “Өөрийгөө хүндлэх мэдрэмжийн хамгийн анхны удиртгал бол хувиа хичээхийн гэрэлт сайхан тэмүүлэл” гэхээр яаж газар дор ортол муулах бол? Манайхны сэтгэлгээ 1950-иад оныхоосоо тэгтлээ дээшилчихээгүй байгаагийн тод жишээ энэ. Бүр болиод ийм жишээ татъя л даа. Өөрийг нь улстөрчдийн боол гэж үздэг засаглалд оюун ухаанаа худалдаад яах юм бэ! Бүдүүлэг, харгисуудын засаглал бол оюун ухаант хүмүүсийн үг дуугүй зөвшөөрлийн үндсэн дээр тарвалзаж байдаг дөрөв дүгээр ангийнхан л шүү дээ. Айн Рэндийн зохиолуудад инженерүүдээ тоодоггүй нийгмийн онгоцнууд нь агаарт мөргөлдөөд байдаг бол, манайд болохоор барилгын тоноглолууд нь толгой дээрээс унаад хүн алаад байна шүү дээ.

-Тэгээд одоо яах вэ?

-Оюунлагуудынхаа үгийг ав, инженерүүдийнхээ захиргаанд ор. Аргаа ядвал Айн Рэндийг уншаад бай. Нэг л мэдэхэд сэтгэлгээ өөрчлөгдөөд эхэлнэ. Амин зуулгад өгөх ач тусаараа Библийн дараа орох номыг энэ авгай л бичсэн юм гэнэ лээ. Түүний бас нэг айхтар зөвлөгөө байдаг юм. “Өөрийгөө хүндэлж чаддаг болжээ гэсэн анхны дохио бол төгс төгөлдөр бус бүх юмыг үзэн ядаад эхэлж байгаа тэр агшин чинь” гэж. Манайхан ийм юмыг сонсвол “Өө, өнөөх чинь биеэ тоочихож” гээд л унана. Биеэ тоож байгаа юм биш, арай илүү боловсрох гээд л мачийгаад байгаагийн илрэл. Аль эсвэл манайхан шударга үнэний төлөөх төрөлхийн зантай хүнд “заргач” гэсэн муухай нэр зүү чих дэг биз дээ? Иймэрхүү болхи сэтгэлгээгээ таягдан хаяхад Айн Рэндийн философи хэрэг болдог юм даа. Философи гэж би “гүн ухаан” гэсэн сонгодог утгаар нь хэлээгүй шүү. Өөрсдөө сэтгэлгээгээ өөрчилж чадахгүй бол бусдаас гуйхаа бүү ич гээд хэлчихье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Самандын Жавхлан Ардын жүжигчин цол хүртлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.