Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»”Монгол сонгодог” талархлын концерт ойртсоор…
Уртын дуу

”Монгол сонгодог” талархлын концерт ойртсоор…

Урлаг Урлаг27/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-27_1100483173696292012-11-27-11-58[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сонгодог урлагийн гайхам сайхныг мэдрүүлхээр ирэх арванхоёрдугаар сарын 1-нд "Тусгаар тогтнолын ордны тайзнаа манай улсын нэрийн хуудас болсон уран бүтээлчид хамтран тоглох нээ. Учир нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэн анхны концертийг ийнхүү хийх гэж буй юм.

Тэрээр монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн үзэгч түмнээ толилуулах бөгөөд урилгаар монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон  Ардын жүжигчин А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин  СТА Д.Отгонжаргал нар оролцох ажээ.
Түүнчлэн Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нар хөг аялгууг эгшиглүүлж байгаа нь тус концертын чансааг илэрхийлж буй юм.


Түүнчлэн "Монгол сонгодог"-ын тасалбар худалдаанд гараад удаагүй байгаа ч хэдийнээ дуусаж байгаа талаар яригдаж эхэлсэн юм.  Үнэхээр монголын үзэгчид тэр дундаа сонгодог урлагийн үнэнч шүтэн бишрэгчид тус концертыг үзэлгүй өнгөрчих вий хэмээн яарч байгаа нь энэ бизээ.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.