Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Альтернатив Х.Отгоо эргэн ирлээ
Нийгэм

Альтернатив Х.Отгоо эргэн ирлээ

Урлаг Урлаг27/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
29934_491907615095582012-11-27-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёр ч хөөрхөн хүүхдийн ээж болж, урлагийн тайзнаас түр хөндийрсөн дуучин Х.Отгоо эргэн иржээ. Монголын амьд хөгжмийн ертөнцийн анхны бүсгүйчүүдийн нэг тэрбээр “Диваажин” хэмээх шинэ дуутайгаа фенүүдтэйгээ уулзаж байна. Дуу гэлтгүй тэрбээр шинэ цомгийн ажилдаа хэдийнэ орсон гэнэ. Дуучин Х.Отгоо шинэ уран бүтээлийн эрч хүч, урам зориг дүүрэн “Ньюс Агентлаг”-т зочилсон юм.

– Сонсогч, фенүүдээ багагүй хүлээлгэсэн Х.Отгоо уран бүтээлдээ эргэн иржээ. Тэдэнд барих таны бэлгийг сонирхож болох уу?

-Би тодорхой хугацаанд уран бүтээлээ завсарласан. Уран бүтээлч, дуучин хүнд ч гэсэн хувийн амьдрал бий. Тиймээс зөвхөн тайзан дээр дуулаад байлгүй, хувийн амьдралаа ч гэсэн зохицуулах шаардлагатай байлаа. Харин одоо бол шинэ цомгийнхоо ажилд ороод явж байна. Уг нууцалж байгаад нэгмөсөн сюрприз дэлгэе гэж бодсон ч оны өмнө шинэ бүтээлээ хүргэхээр гэнэтхэн шийдлээ. Эхний маань сингл “Диваажин” бэлэн болоод байна.

-Цомог хэдийд бэлэн болох вэ?

-Яг төлөвлөж хэлэх хэцүү. Он гарсаар их зүйл бодож, олон хүмүүстэй уулзаж, шинэ дуунууд маань эхнээсээ гарч байна. Ирэх онд олон шинэ бүтээл гаргаж, цомгоо ч хүргэнэ гэж бодож байна.

-“Диваажин” дууны клипийг бүтээхэд ямар баг ажилласан бэ?

-Клипийн ажилд хоёр студи хамтран ажилласан. Ерөнхий монтаж, оператороор Төгсөө гээд, өмнө нь миний “Нэгэн залуу”, “Чамд зориулья”, “12 сар 12 цаг” гээд дууны маань клипийг хийж байсан дүү маань ажилласан. Клипний тайз засал дээр урлагийнхан дунд “өндөр” гэгддэг Эрка гэдэг залуу ажилласан. Саяхан шинэ студитэй болсон юм, Эрка. Түүний студийнхэн Бодоотой хамтран ажилласан байгаа. Мөн make-up artist-аар Мөөнөө, түүний найз ажиллалаа. Мөн амьд хамтлагтай хамтран ажилласан гээд олон хүмүүсийг хамарсан баг ажиллалаа. Клипний зураг авалтаа “Naran Mall” дотор хийсэн. Тэнд жижигхэн гоё тайз байдаг юм билээ.

-Дуу бүтсэн түүхийг сонирхвол?

-Ерөнхийдөө энэ дуу нэлээд олон жилийн өмнө бэлэн болчихсон л даа. 2007 онд гарсан миний цомгийн өмнө зохиосон дуу. Ер нь дууг удаан бодоод байх тусам жижиг өөрчлөлтүүд гарч ирдаг. Тэгж засагдаж явсаар энэ удаад шинэ цомгийн маань эхний дуу болж, Отгоогийн өнгө төрх болон гарч байна. Дууны үг нь ч гэсэн хүн дандаа диваажин шиг биш ээ, цаана нь их юм байдаг гэсэн санааг багтаасан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.