Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол поп-2” цомгийн анхны бүтээл цацагдаж эхэллээ
Нийгэм

“Монгол поп-2” цомгийн анхны бүтээл цацагдаж эхэллээ

Урлаг Урлаг01/12/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4393_8243141796732012-12-01-00-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол поп” хэмээх урсгалыг санаачлан хэрэгжүүлж мянга мянган залуусыг эх орон, үүх түүх, язгуур урлаг, Монгол бүхнээрээ омогших хүслийг нь бадрааж байдаг Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны бүтээл “Үүлэн домог” дууны клип бэлэн болсон байна. Энэхүү дуу түүний 10 дахь бие даасан цомгийн эхлэл болж буйгаараа онцлог. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхашруулдаг түүний “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулснаараа бусад уран бүтээлээс ялгарч чадлаа.

Тэрээр энэхүү дуугаа реппер Rokit Bay-тэй хамтран дуулсан юм. Дууны аялгууг Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ. Энэхүү дуугаараа тэд залуусыг өнгө, мөнгөнд бүү хууртаасай, амьдралын мөн чанар хэзээд жинхэнэ хайр сэтгэлд оршдог гэдгийг илэрхийлэхийг зорьжээ. Мөн “Үүлэн домог” дууны аялгуу болон шүлгийн хувьд монголын язгуур магтаал, туульсын хэлбэрийг орчин цагийн поп хөгжимтэй хослуулсан  нь тун өвөрмөц болсон. Энэхүү дуу цэвэр монгол поп зарчмаар хийгдсэн байна. Тэр дундаа язгуур хөгжмийн зэмсгүүд, бөмбөрийн хэмнэл, дуугаралт буюу бөөгийн хэнгэрэг зэрэг нь орчин цагийн поп хөгжимтэй хэрхэн хослон эгшиглэснийг энэ дуунаас л сонсох боломжтой. Харин дууны клипийг “V” студийн уран бүтээлчид тэр бүр үзэж хараад байдаггүй зураглал, хийцтэйгээр бүтээсэн байна. Клип гурван дүртэй бөгөөд уул, солонго хоёрыг эмэгтэй хүнтэй зүйрлэж, үүлыг эрэгтэйгээр дүрсэлжээ. Хэдий үүл солонгод татагдах боловч чин сэтгэл нь эргээд ууланд очих ажээ.

Уг дууны тухай дуучин Д.Болд “Дууг сонсоод нэгэн домог, хайрын туульс сонсож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болов уу. Учир нь хуучны магтаал, туульсыг дээр үеийн хэв маягаар хийсэн. Түүнчлэн монгол поп урсгалын өнгө аяс, хувцас хэрэглэл, гэр бүл, хайр сэтгэл, язгуур туульс, магтаалын хэмнэл дуунд оршиж байгаа.  Энэ бүхнийг хослуулан монгол поп урсгалын хэв маяг, хөгжим дуугаралт, орчин цагийн туульс домгийг хүүрнэн харуулахыг хичээн ажилласан” гэсэн юм.

                                     Ингээд та бүхэндээ “Монгол поп-2” цомгийн анхны бүтээл “Үүлэн домог” дууны клипийг толилуулж байна.

Таныг урлагийн тэнгэр ивээг…

www.urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026
Нийгэм Урлаг

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголчуудын мандал бадралын учиг юунд байсан бэ?

10/11/2026

Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн

10/11/2026

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа

09/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.