Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»”Монгол сонгодог”-ийг танилцууллаа
Уртын дуу

”Монгол сонгодог”-ийг танилцууллаа

Урлаг Урлаг03/12/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_65549051710182012-12-03-01-02[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


Дуу хууранд дуртай дуучин монгол ард түмэндээ монголын сонгодог урлагийн гайхам сайхныг мэдрүүлсэн ”Монгол сонгодог” талархлын концерт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд "Тусгаар тогтнолын ордны концертын их танхимын тайзнаа уран бүтээлчдийн хязгааргүй мэдрэмж, үзэгч олны хэмжээлшгүй их баяр бахдлын дор болж өнгөрлөө.

Үнэхээр монголын сонгодог урлагийн нэрийг дэлхийн алтан тайзнаа өндөрт өргөн цоллуулж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар ”Монгол сонгодог” хэмээх төсөл санаачилсныг нь урлагт хайртай монгол түмэн, уран бүтээлчид, тэр дундаа монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров ихэд соёрхож өөрийн бүтээлүүдээ олон түмэнд хүргэх эрхийг олгож хамтарсан нь ийнхүү сонгодог урлагийн түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдлээ.

                                                     ”Монгол сонгодог”-ийн “УРАН БҮТЭЭЛЧИД”
Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ардын жүжигчин А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин  СТА Д.Отгонжаргал, Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулга, Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нэвтрүүлэгч С.Чимгээ нар ”Монгол сонгодог” талархлын концертын чансааг илтгэлээ.



                      Ардын жүжигчин, Төрийн хошой шагналтан “ХӨТЛӨГЧ, НАЙРУУЛАГЧААР” нь  ажилласан ”Монгол сонгодог”
Монголын соёл урлагийн ертөнцөд, үнэлж барамгүй олон сайхан үйлсийг санаж санаачлан, бүтээн туурвиж яваагийн зэрэгцээ түмэн олныгоо хөгжмийн уянгалаг сайхан бүтээлүүдээрээ цэнгүүлсээр ирсэн Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Норовын Жанцанноров ”Монгол сонгодог” талархлын концертын ерөнхий найруулагч, хөтлөгчөөр нь ажиллаж эгшиглэх бүтээл бүхний намтарыг өгүүлж байсан нь үзэгч бүхэнд маань тэр бүр тохиогоод байдаггүй ховорхон завшаан байлаа.

                            “АВАРГИЙГ ОГШООЖ” үзэгчдийг омогшуулсан ”Монгол сонгодог”
Эрийн гурван наадам, эртэй бяртай бөхчүүдээрээ бахархаж тэр бүхнийгээ уухай түрэн дэмжиж омогшиж огшиж явцгаадаг монгол түмний хайр хүндэтгэлийн их эзэн Даян аварга А.Сүхбат ”Монгол сонгодог”-ийн хүндтэй зочин байсан бөгөөд талархлын концертын эзэн МУГЖ Г.Ариунбаатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын монгол бөхчүүдийг магтан дуулсан “Монгол бөхийн дуулал” хэмээх гайхалтай уран бүтээлийг эгшиглүүлж аваргийг огшоож, үзэгчдийг омогшуулсан юм.

                                Амжилт алдарыг нь мялаасан “АЖЛЫН ХАМТ ОЛОН”
Тэртээ 1936 онд Дотоод явдлын яамны сайдын тушаалаар “Цагдан сэргийлэхийн клуб” нэртэйгээр байгуулагдаж өдгөө 80 шахам жилийн түүхийн эзэд болох цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн даргатай хамт олны төлөөлөл ”Монгол сонгодог” урлагийн төслийн санаачлагч МУГЖ Г.Ариунбаатар болон концертонд оролцсон нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлж амжилт алдрыг нь мялаасан юм.

                           ”Монгол сонгодог”-ийг санаачлагч “МОНГОЛ ЭР ХҮН”
Үнэхээр эжий ааваас заяасан авъяас билиг, хүдэр чийрэг бие хаа, өв тэгш зүс царай, ачит багш нарын сургасан асар их мэдрэмж, ард түмэн, төр засгийн хайрласан хүндэтгэлийг ажил, бүтээл болгож ”Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсний анхны ажил болсон талархлын концертоо амжилттай зохион байгуулсан “Монгол эр хүн” юмаа.



Ийнхүү ”Монгол сонгодог” урлагийн төслийн нээлт болсон талархлын концерт гайхам сайхнаар дүүрэн болж ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Та бүхнийг урлагийн “Янжинлхам” бурхан өнөд ивээж явах болтугай.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025

“Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.