Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 80 жилийн ойн цуврал тоглолтын хуваарь
Уртын дуу

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 80 жилийн ойн цуврал тоглолтын хуваарь

Урлаг Урлаг03/12/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsergiin_duu_bujgiin_erdmin_chuulga_16108207262012-12-03-11-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон 80 жилийн ойн баяраа угтаж сүүлийн жилүүдэд туурвисан томоохон бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэж эхэллээ. Мянганд ганц удаа тохиох 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр чуулгын түүхт 80 жилийн ой тохионо. Ертөнц дэлхийн элгэн дээр "Монгол" хэмээх нэрийг сийлсэн Хүннү гүрний дайчин эрс, Мөнх тэнгэрийн хүчин дор "Их Монгол" улсыг тунхагласан Чингис хааны эрэлхэг баатрууд, Ардын журамт цэргийн ялалтын уухай, яруу дууллаас улбаалан хөгжиж, шинэ цагийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын тулгын чулуу нь болсон "Цэргийн төв клуб" нэрээр ард олныхоо мэлмий сонорт хүрснээс эхлэн алдар, амжилтаар дүүрэн 80 жилийн түүхийг авьяас билэг, итгэл зүтгэлээрээ бичилцсэн үе үеийн уран бүтээлчид, тэдний гэр бүлийнхэнд болон халуун алга ташилтаараа урам хайрласан үзэгчид, эх орныхоо тусгаар тогтнолыг мөрөн дээрээ тээж яваа дайчин эрс та бүхэндээ сайн сайхны ерөөл өргөж, уянга эгшиглэсэн өргөөнийхөө гэгээн хойморт урин залж байна.

Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд тус хамт олон нэлээд олон бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд "Цэргийн соёл урлагийн байгууллагуудын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага" сэдэвт Эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг амжилттай зохион байгуулж Хурлын эмхтгэлийг нийтийн хүртээл болгохоор бэлтгээд байна. Мөн 1989 оноос эхлэн зохион байгуулагдаж буй  "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын шилмэл шүлгүүдээр нэгэн ном төрж түүхийн хуудсаа зузаатгах баярт мөчийг хүлээж байна.

ЦДБЭЧ-ын 80 жилийн ойн цуврал тоглолтын хуваарь

XII/01-нд    17:00 цаг       “Хүннү” дуурь.  Б.Бямбабаяр
XII/02-нд    17:00 цаг       “Чингис хаан” рок дуурь.  С.Тараа       
XII/03нд    18:00 цаг         “Нэр төр” бүжгэн жүжиг.  Р.Ганбат
XII/04-нд    18:00 цаг         “Тоонто нютаг” дуу бүжгийн цоморлиг
XII/05-нд    16:00 цаг         “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжиг.  
                                                          Н.Жаргалсайхан
XII/06-нд    18:00 цаг       ЦДБЭЧ-ын 4 үеийн уран бүтээлчдийн   
                                                         хамтарсан тоглолт     
XII/07-нд    18:00 цаг         “Нэгдсэн тоглолт”

Тасалбарын үнэ: 8.000 төгрөг

ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА (Утас: 51-260423, 93083773, 99015279, 99613131)
Цахим хуудас: www.military-ensemble.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.