Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ДБЭТ-ынхан Тяньжины “Grand Theater”-д “Цөмөөхэй” балетыг амилуулна
Нийгэм

ДБЭТ-ынхан Тяньжины “Grand Theater”-д “Цөмөөхэй” балетыг амилуулна

Урлаг Урлаг06/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
878925b308a46e7cbig3847571532012-12-06-18-12[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн сонгодог урлагийн театрууд шинэ жилийн баярын өмнө П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетийг тоглодог уламжлалтай. Монголчууд бид ч Дуурь, бүжгийн эрдмийн театртаа энэхүү балетыг шимтэн үздэг билээ. Тэгвэл энэ жил Монголын “Цөмөөхэй” балет хилийн дээс алхан БНХАУ-ын Тяньжин хотыг зорих нь ээ. ДБЭТ-ын энэ аялан тоглолт нь олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 150 уран бүтээлчийг хамарна гэдгээрээ онцлогтой аж.

Тяньжины “Grand Theater”-ын урилгаар Монголын сонгодог урлагийнхан гурав хоногийн турш “Цөмөөхэй”-гээ тайзнаа амилуулах юм. Арванхоёрдугаар сарын 20-нд ДБЭТ-ын баг өмнөд хөршийг зорин 24-26-нд “Цөмөөхэй” балетыг тоглох ажээ. Балетын найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, монголчуудын эртний танил, Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай нар ээлжлэн дохих нь. Сонирхуулахад, Тяньжиний “Grand Theater”-ын “Opera house” нь 1600, концертийн танхим нь 1200 суудалтай аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.