Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Болор үзэг 2012” шилдэг бүтээл шалгаруулах журам
Нийгэм

“Болор үзэг 2012” шилдэг бүтээл шалгаруулах журам

Урлаг Урлаг07/12/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-12-06_1830164879275242012-12-07-03-27[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын Ассосиаци” нар хамтран зохион байгуулж буй “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн 2012-ын хүрээнд монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зарлаж байгаа билээ. Ийнхүү шилдэг бүтээл шалгаруулах “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн 2012-ын журмыг танилцуулъя.

НЭГ. Нийтлэг үндэслэл
Энэхүү журмын зорилго нь хэвлэл мэдээллийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулах, шагнах үндсэн зарчмыг тогтооход оршино. “Болор үзэг” оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцох бүтээл нь улс төр, нийгэм эдийн засаг, уул уурхай, хүрээлэн буй орчин зэрэг өргөн сэдвээр хараат бус сэтгүүлзүйн бүхий л төрөл хэлбэрээр бүтээн туурвисан байж болно.

ХОЁР.Хамрах хүрээ
-Телевиз
-Радио
-Сонин
-Сайт
-Фото
-Сэтгүүл зүйн шүүмж

ГУРАВ. Бүтээлд тавигдах шаардлага
3.1 Дээр дурдсан салбаруудын уран бүтээлчид бүтээлээ дараах 3 төрлөөс сонгон дэвшүүлж болно. Үүнд:
-НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛСЭН
-МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БҮТЭЭГДСЭН
-ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН
3.2 Шалгаруулалтанд 2012 оны 1-р сарын 1-нээс 12-р сарын 10 хүртэлх хугацаанд бүтээсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон нийтэд хүрсэн бүтээлийг дэвшүүлнэ.
3.3 Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.
3.4 Уралдаанд оролцогч бүтээлээ аль төрөлд өрсөлдүүлэхээ тодорхой бичиж ирүүлнэ.

ДӨРӨВ. Шилдэг бүтээл шалгаруулах төрөл

-Телевиз-3 бүтээл
-Радио-3 бүтээл
-Сонин-3 бүтээл
-Сайт-3 бүтээл
-Фото-3 бүтээл
-Сэтгүүл зүйн шүүмж-1 бүтээл
-Сэтгүүлзүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан-1 сэтгүүлч
-ТОП -1 бүтээл
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дээрх 3 төрөл бүрд гурав, гурван бүтээлийг шалгаруулан үлдээж, шалгарсан бүтээлүүдийг сайтанд байршуулан санал асуулгын дүнг нэгтгэн мэргэжлийн комисс 2 үе шаттайгаар шалгаруулна.
ТАВ. Шилдэг бүтээлийг шагнах
4.1. Хэвлэл мэдээллийн оны шилдэг бүтээлийн шалгаруулалтын дүнг бүтээл
шалгаруулах комиссын хурлын шийдвэрийг үндэслэн РТА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар баталгаажуулна.
4.2. Шилдэг бүтээлд “БОЛОР ҮЗЭГ” цом, “SWAROVSKI” брэндийн үзэг, өргөмжлөл олгоно.
4.3. ТОП НЭГ бүтээлд “КИА МОТОРС”-ын 2012 оны шинэ АВТОМАШИН” болон “БОЛОР ҮЗЭГ” цом, “SWAROVSKI” брэндийн үзэг, өргөмжлөл олгоно.

ТАВ. Уралдааны бүтээл хүлээн авах хаяг:
2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16.00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Баянгол дүүрэг. 11-р хороо.
Хувьсгалчдын өргөн чөлөө МҮОНРТ-ИЙН байр.
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВД биеэрээ авчирч өгнө. Утас: 328334 Г.Болор- 88280604, 99278494
“РАДИО ТЕЛЕВИЗИЙН АКАДЕМИ”.
“БОЛОР ҮЗЭГ-2012” БҮТЭЭЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИССТ” гэж хаяглана.


“РАДИО ТЕЛЕВИЗИЙН АКАДЕМИ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ
МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДЫН АССОСИАЦИ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.