“Викториа Сэкрэт”-ийн сахиусан тэнгэрүүд гэхээр л төгс гоё сайхан хүүхнүүд бидний төсөөлөлд буудаг. Гэвч тэд амьдрал дээр эгэл жирийн эзэгтэй, айлын эхнэр, сайн ээжүүд байдаг. Ингээд “Викториа Сэкрэт”-ийн загвар өмсөгчдийн гэр бүл болон найз залуучуудтай нь фото зургийн хамт танилцацгаая
.
-
1.Хайди Клум. Нэрт загвар өмсөгч, дизайнер 38 настай Хайди Клум 1997 онд нэрт загвар зохион бүтээгч Рик Пипинотой гэрлэж 2002 онд салжээ. Түүний анхны хүүхэд болох Лэни Клум 2004 оны 5 сарын 4-нд Нью-Йорк хотноо мэндэлжээ. Тэрээр нэрт дуучин Сэйл Хэнри Самуэлтэй 2005 оны 5 сарын 10-нд Мексикийн далайн эрэг дээр гэрлэжээ. Тэд нийт дөрвөн хүүхдийн эцэг эх бөгөөд Лэнигийн дүү нар болох 6 настай хүү Хэнри Гантэр Самуэл, 5 настай хүү Иохан Рилей Самуэл, 2 настай Лоу Сулола Самуэл нарын хамт амьдардаг байна. Тэднийг үлгэр жишээ сайхан гэр бүл гэдэгтэй хүн бүр санал нэг байдаг. Герман улсын иргэншилтэй байсан Хайди 2008 онд Америкийн иргэншилтэй болжээ.
-
2.
-
3.Адриана Франческа Лима. Бразилийн загвар өмсөгч 30 настай Адриана Лима өмнө нь дуучин Ленни Кравиз болон Лихтенштейнийн ханхүүтэй болзож байсан бөгөөд 2007 оны 11 сард Сербийн сагсан бөмбөгийн багийн тоглогч Марко Жариктай гэрлэсэн юм. Тэд 2009 оны 6 сард өөрсдийн нижгэр хуримыг хийхээр төлөвлөж байсан ч 2009 оны Гэгээн Валентиний баяраар ойр дотны хүмүүсийн хүрээнд цомхон хурим хийж, удалгүй Адриана хөл хүнд болсноо зарлажээ. Хосууд 2009 оны 11 сарын 15-нд Валентина Лима Жарик хэмээх хөөрхөн охинтой болжээ. Тэрээр төрөх хугацаанаасаа өмнө буюу жирэмсний 34 долоо хоногтой байхдаа охиноо төрүүлжээ. Адриана буяны үйлсэд ихээхэн цаг гаргадаг бөгөөд өнчин хүүхдүүдэд тусламжийн гараа байнга сунгадаг байна.
-
4.
-
5.Алессандра Амбросио Корин. Мөн л Бразилийн 30 настай загвар өмсөгч Алессандра Амбросио нь өмнө нь Бразилийн нэгэн сэтгүүлийн редактор Стев Алиантай болзож байсан бөгөөд дараа нь Калифорнийн бизнесмэн Жэми Мазуртай гэрлэжээ. Тэдний охин Анжа Лоус Амбросио Мазур нь 2008 оны 4 сарын 24-нд Бразил улсад мэндэлжээ.
-
6.
-
7.Даутцен Крус. Голланд гаралтай тэрээр одоо 26 настай бөгөөд DJ Грэйг Андревстэй өмнө нь болздог байжээ. Харамсалтай нь тэдний үерхэл 2009 оны 8 сард дуусчээ. Тэрээр дараа нь одоогийн нөхөр болох Голландын DJ Саннэри Жэймстэй болзож эхэлжээ. Тэд 2010 оны 7 сарын 24-нд Голландын нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа анхны хүүхдээ хүлээн авна гэдгээ зарласан юм. Тэд 2010 оны 11 сарын 7-нд Недерландын Амстердам хотноо гэрлэжээ. Хуримаас хойш гурван сарын дараа буюу 2011 оны 1 сарын 21-нд хосуудын анхны хүүхэд болох Пиллон Жой Горре хүү мэндэлсэн юм.
-
8.
-
9.
-
10.Жизель Бундхен: Бразилийн 31 настай загвар өмсөгч тэрээр 2000-2005 оны хооронд холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприотой болзож байсныг мэдэхгүй хүн байхгүй. Ашиг орлогоороо загвар өмсөгчид дундаа 1-т жагсдаг тэрээр 2009 оны 2 сарын 26-нд Америк хөлбөмбөгийн лигийн тоглогч Том Брэдитэй Калифорни хотноо Католик нэгэн жижиг сүмд гэрлэлтээ батлуулжээ. Харин 2009 оны 4 сарын 5-нд Коста Рикод нүсэр хурим хийсэн юм. Хосууд 2009 оны 12 сард хүү Бэнжамин Рэйн Брэдигээ өлгийдөн авчээ. Жизелийн хувьд хүү Бэнжамин нь анхны хүүхэд нь байсан бөгөөд Томын хувьд хоёр дахь хүүхэд нь юм. Тэрээр өмнө нь жүжигчин Брижит Мойнахантай гэрлэж байсан. Тэд Forbes сэтгүүлийн 2010 оны хамгийн их орлоготой хосын жагсаалтыг тэргүүлсэн ба нийтдээ 76 сая ам.долларын орлого олсны 45 саяыг нь Жизель олжээ.
-
11.
-
12.Каролина Куркова. Чехийн загвар өмсөгч тэрээр одоо 27 настай бөгөөд кино найруулагч, жүжигчин Арчи Друритай гэрлэсэн юм. Тэдний анхны хүү болох Тобин Жак Друри 2009 оны 10 сарын 29-нд мэндэлжээ. Каролина хүмүүнлэгийн сайн дурын ажилд идэвхтэй оролцдог сахиусан тэнгэрүүдийн нэг юм.
-
13.
-
14.Миранда Кэрр. Одоо 28 настай Австралийн загвар өмсөгч тэрээр өмнө нь брокер Адриан Камиллеритэй болздог байсан бөгөөд Камиллери санхүүгийн таван удаагийн луйвар хийсэн нь нотлогдсоноос хойш Миранда түүнээс харьцаагаа тасалсан юм. Дараа нь тэрээр “Тамарама” хамтлагийн гоцлол дуучин Жей Лионтой дөрвөн жил гаруй үерхсэн юм. 2007 оны сүүлээр Кэрр жүжигчин Орланда Блумтай болзож эхэлсэн бөгөөд тэд 2010 оны 6 сарын 21-нд сүй тавин 7 сарын 22-нд хуримаа хийжээ. Тэдний анхны хүү болох Кристофер Блум нь 2011 оны 1 сарын 6-ны өдөр Лос Анжелас хотноо мэндэлжээ. Кэррийн үерхдэг байсан Кристофер Миддлбрук хэмээх найз хөвгүүн нь 1998 онд 15 насандаа автын ослоор амиа алджээ. Тэрбээр түүний Кристофер нэрийг хүүдээ өгсөн байна.
-
15.
-
16.
-
17.Лили Олдриж. Сахиусан тэнгэрүүдийн нэг болох 25 настай Лили Олдриж нь 2010 оны 9 сарын 20-ны өдөр “Kings of Leon” хамтлагийн гоцлол дуучин Калеб Фоловиллтай сүй тавьж 2011 оны 5 сарын 12-нд Калифорнид хуримаа хийжээ. Хосууд анх 2007 онд Коачэлла урлагийн фестиваль дээр танилцаж байжээ.
-
18.
-
19.Рози Хантингтон-Уайтли. Английн загвар өмсөгч тэрээр 2007-оос 2009 он хүртэл хөгжмийн зохиолч Ронни Вудын бага хүү Тайрон Вудтэй болзож байжээ. Дараа нь тэрээр Францын жүжигчин Оливье Мартинестэй болзож байсан ч удалгүй салцгаасан юм. Одоо тэрээр жүчигчин Жейсон Стэтхэмтэй үерхэж байгаа бөгөөд хосууд Коачэлла урлагийн фестиваль дээр анх танилцаж байжээ. Розиг “Трансформерс-2” кинонд тоглосныг нь үзэгчид сайн мэднэ. Харин найз залуу Жейсон “Транспортер” (“Тээвэрлэгч”) кинонд гол дүрд тоглож байсан. Тэгвэл Трансформерс Транспортер хоёр маань болзож байгаа юм байна.
-
20.
-
21.Тайра Линн Бэнкс. Нэрт загвар өмсөгч, телевизийн шоуны хөтлөгч 37 настай Тайра Бэнкс нь NBA-ийн тоглогч Крис Уэббертэй өмнө нь болздог байжээ. Түүнээс харилцаагаа таслан хэсэг ганц бие явсны дараа 53 настай бизнесмэн, банкны эзэн, Утэндал Группын тэргүүн Жон Утэндалтай 2007 оны 7 сараас хойш болзож эхэлжээ.
-
22.
-
23.Кэндис Свэнипоэл. Тэрээр одоо 22 настай бөгөөд Өмнөд Африкаас гаралтай юм. Кэндис өмнө нь дуучин Кани Вэсттэй болзож байсан бөгөөд 2006 оноос хойш загвар өмсөгч Херман Николи хэмээх залуутай үерхэж байгаа юм.
-
24.
-
25.Шанель Иман Робинсон. Викториа Сэкрэтийн сахиусан тэнгэрүүд дундаа насаар хамгийн бага буюу 20 настай тэрээр Америкийн DJ Крис Смит хэмээх залуутай үерхдэг бөгөөд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тэр бол сайн залуу. Эмэгтэй хүнийг сонсдог, хүндэлдэг жинхэнэ эр хүнийг би хайж байсан. Хүнийг гадаад үзэмжээр нь бус дотоод сэтгэлийг нь олж хардаг хүн надад хэрэгтэй байсан. Би харин тэр хүнээ олсон” хэмээн найз залуугийнхаа тухай дурссан байдаг.
-
26.
-
27.Изабель Гуларт. Одоо 26 настай Бразилийн загвар өмсөгч тэрээр 2006 оны 8 сард Бразилийн бизнесмэн Марсело Костатай сүй тависан юм.
-
28.
-
29.Зурган дээр тэд Изабелийн 26 насны төрсөн өдрөөр Марселогийн бэлэглэсэн гөлөгийн хамт