Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшигчид тодорчээ
Уртын дуу

Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшигчид тодорчээ

Урлаг Урлаг16/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
golden-globes-2011-logo2423518532012-12-16-08-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лос-Анжелес хотноо ирэх оны нэгдүгээр сарын 13-нд болох кино ертөнцийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөрцөг” наадамд нэрт найруулагч Стивен Спилбергийн ерөнхийлөгчийн намтарчилсан кино болох “Lincoln” манлайлагчдын эгнээд багтана хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа аж. Учир нь кино наадмыг зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Дэ́ниел Дэй-Лью́ис шилдэг жүжигчний дүрд нэр дэвшиж байгаа бол Стивен Спилберг шилдэг найруулагчид, харин энэ бүтээл өөрөө “Lincoln” шилдэг кинонд тус тус нэр дэвшиж байгаа юм байна.

Харин найруулагч Бен Аффлекийн триллер “Argo” болон найруулагч Кве́нтин Таранти́ногийн энэ сарын 25-нд нээлтээ хийх “Django Unchained” кинонууд тус бүр таван номинацид нэр өрсөлдөх аж. Түүнчлэн Английн жүжигчин Хелен Миррен, Мэгги Смит нар шилдэг жүжигчинд нэр дэвшиж байгаа бол  нэрт жүжигчин Жуди Денч “Downton Abbey” бүтээлээрээ хүч сорих юм. Харин шилдэг драмын жүжигчнээр Британийн нэрт жүжигчин Дей-Льюс, Ричард Гир, Жон Хоукс, Дензел Вашингтон, Хоаки́н Фе́никс нар нэр дэвшжээ.

Харин шилдэг эмэгтэй жүжигчний номинацид Жессика Честейн, Наоми Уоттс, Рэ́йчел Вайс, Хелен Миррен нар өрсөлдөнө. Киноны шилдэг дуу номинацид дуучин Аделийн дуулсан алдарт Жеймс Бондын “Skyfall” дуу багтжээ. Мөн “The Hunger Games”-ийн дуу киноны шилдэг дуу номинацид нэр дэвшсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.