Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дөрөө” модерн бүжгэн жүжиг өнөөдөр тайзнаа амилна
Нийгэм

“Дөрөө” модерн бүжгэн жүжиг өнөөдөр тайзнаа амилна

Урлаг Урлаг17/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-12-16_0011347679405302012-12-16-08-11[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга, орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор тайзнаа анх удаа “Дөрөө” нэртэйгээр Монголын модерн бүжгийг өлгийдөн авсан билээ. Үндэсний бие биелгээг модерн бүжигтэй хослуулан тавьсан “Дөрөө” модерн бүжгэн жүжигт байгаль, хүн хоёрын хүйн холбоог хөгжим, бүжгээр илэрхийлэн гаргахыг зорьсон аж.

“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин энэ сарын 15, 16-нд буюу өчигдөр өнөөдөр хоёр Соёлын төв өргөөнд тоглогдож байгаа бөгөөд тасалбар нь 15 мянган төгрөг юм байна.

Цоо шинэ хөгжим, бүжгийн өвөрмөц дэглэлт бүхий тус бүжгэн жүжгийг “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг дэглэн найруулагч, продюсераар Д.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, тайзны зураачаар Н.Содномдорж, бүжгэн жүжгийн хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг нар ажилласан ба нарийн судалгаан дээр үндэслэн модерн бүжгийн шинэ төрөл үүсгэж,  тун өвөрмөцөөр тайзнаа толилуулсан юм.

“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаанаас шалгаруулсан байна. Тиймээс тус жүжгийг МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” компанийн санхүүжилтээр олны хүртээл болгоод байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.