Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»2012 онд сенсааци тарьсан топ 10 үйл явдал…
Уртын дуу

2012 онд сенсааци тарьсан топ 10 үйл явдал…

Урлаг Урлаг26/12/2012Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-16519459718132012-12-26-05-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын алдартнууд, дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн олны анхааралд байдаг хүмүүсийг тойрсон элдэв шар мэдээ их гардаг. Харин энэ оны хамгийн их шуугиан  тариад авсан шар мэдээнүүдийг нэгтгэн хүргэж байна.

Кейт Миддлтон бие давхар болсон тухай

Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон бие давхар болсон тухай  хэд хэдэн удаа худал мэдээлэл цацагдсан.  Гэр бүл  болсноосоо хойш хоёр жилийн дараа тэд эцэг эх болох гэж байгаа юм. Энэхүү гайхалтай мэдээ зөвхөн хосууд биш бүх л Британичуудын хувьд сайхан мэдээ байсан нь дамжиггүй. Хааны гэр бүл мэдээж хэрэг үе залгамжлах бяцхан  нуган хүү хүсч байгаа ч тэдний хүүхэд хүү охин аль нь байх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч ирэх оны есдүгээр сард хааны удам бүл нэмэх нь ээ.

Холли Берригийн найз залуу түүний экс нөхрийг зоджээ

Холливудын алдарт жүжигчин Холли Берригийн найз залуу Оливер Мартинез түүний хуучин нөхөр буюу Нахла охины эцэг Габирелийг зодсон хэрэг нэлээд шуугиан тарьсан юм. Талархалын баярын үеэр хоолны газарт дайралдаж үг сөрсөн залуус хөх няц болсон зодооноор төгссөн. Энэ зодооныг анхлан Оливер эхлүүлсэн тухай гэрчүүд ч  мэдэгдсэн юм. Габирелийн уур нь хүрч нэг гар хүрсэн дээрээ найз бүсгүйнхээ шанг ч өгөөд амжсан нь тэр  юм. Учир нь Оливер өмнө нь Холли Беррид нэг бус удаа гар хүрч байсан аж.

Бяцхан “Блу Айви Картер” мэндэллээ

Америкийн поп дива, алдарт реппэр Жей Зи нарын бяцхан охин хорвоод мэндэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь хайрыг төрүүлсэн. Бяцхан охин он гараад удахгүй нэг нас хүрнэ. Охиноо нэг сар хүрмэгч түүний зургийг өөрсдийн фейсбүүк болон twitter хуудсаараа дамжуулан нийтэлсэн. Дуучид хайртай охиндоо өгсөн нэрээ цорын ганц байлгахыг хүсч түүний нэрийг патенттжуулах гэсэн боловч амжилтанд хүрээгүй. Түүний дараагаар дуучин бүсгүй охиндоо зориулж “Glory” дуугаа дуулсан.

Хан хүү Харригийн шоу

Өнгөрсөн наймдугаар сард хааны гэр бүлийн  нөлөө бүхий гишүүн хан хүү Харригийн хэрхэн шоудаж байгаа зургууд нийтлэгдсэн нь бас л багагүй дуулиан дагуулсан. Лас Вегасын шөнийн клубт хэрхэн цэнгэж, охидтой бассейнд бүжиглэж, тэр ч бүү хэл өгзгөө гаргасан  фото зургууд нийтлэгдсэн нь зөвхөн Харрид ч бус хааны гэр бүлийн нэр хүндэд багагүй нөлөөлсөн. Тэрбээр нэг шөнийн дотор найман мянган ам.долларыг цацаж орхисон нь ихээхэн шүүмжлэлд өртсөн. Энэ шуугиан намжиж амжаагүй байхад гүнж Кейтийн нүцгэн зургийг ч мөн  нийтэлсэн нь Британи даяар нэлээд ноцтой асуудал болсон билээ.

Деми Мурын хямрал

Холливүүдийн ертөнцөд гуч гаруй жил өөрийн  байр суурь, нэр нөлөөгөө алдалгүй басхүү гандан буурашгүй зүтгэж яваа цоглог хатагтай бол Деми Мур. Өөрөөсөө бараг хорин насаар дүү Аштон Катертай үерхэж багагүй хугацаанд хамт байсан тэдний үерхэл дуусч хосууд салсан нь Мурт ихээхэн хүнд цохилт болсон  бололтой. Хосуудын салалтын дараагаар Деми Мур нэг хэсэг сэтгэлээр унаж,  архи тамхи хэрэглэх нь элбэгшсэн юм.

Крис Рианна нарын харилцаа сэргэсэн нь

Реп дуучин Крис Браун дуучин Рианна нарын ээдрээтэй харилцаа сэргэж үе үе хамтдаа олны нүдэнд өртөх болсон нь тэдний шүтэн бишрэгчдэд сонсоход таатай мэдээ байсан. Хоёр жилийн өмнө Рианнаг зодож танхайрч шуугиан тарин салцгаасан ч анхны хайр гэдэг хүчтэйг харуулж тэд дахин болзож эхэлсэн юм. Рианнагийн 777 аялан тоглолтын үеэр Крис хэд хэдэн удаа ардаас нь очиж, хамтдаа гадуур зугаалж тэр ч бүү хэл хамт зочид буудалд хоносон зургаа twitter хуудсаараа цацсан нь супер  шар мэдээнүүдийн нэг болж чадсан  юм.

Уитни Хьюстон таалал төгсөв

“I will always love you” дуугаараа бүхний зүрхэнд гайхалтай аялгуу үлдээж чадсан дуучин  Уитни Хьюстон таалал төгссөн тухай мэдээ дэлхий нийтийг уйлуулах хангалттай шалтгаан байлаа. Алдарт дуучин 48 насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан бөгөөд түүний бүх хөрөнгийг охинд нь өвлүүлсэн. Хьюстон “Гремми”-гийн 6, Биллбоард Мюзик Авардсын 15, Американ Мюзик Авардсын 21, Эммигийн хоёр шагнал зэргийг тус тус хүртэж байжээ.

Сүй тавилтын дуэль

Холливудын олон супер хосуудын тоонд зүй ёсоор ордог Бред Питт Анжелина Жоли нар 2005 оноос гэр бүлийн амьдралаар амьдарч байгаа ч хараахан сүй тавьж амжаагүй байсан. Харин Брэд Питтийн хуучин найз бүсгүй Женнифер Анистон  кино найруулагч Жастин Тиру нар өнгөрсөн  наймдугаар сард сүй тавьсны дараа тэдэнтэй уралдан Питт Жоли нар ч сүй тавьсан. Үүнийг хүмүүс янз янзаар тайлбарлаж байгаагаас Питт Анистоныг хүнтэй гэрлэхийг хүлээж байсан гэсэн цуу яриа тарсан юм.

Кейт Холмс Том Крус нарын салалт

Оны шуугиан тарьсан салалтуудын нэгд бичигдсэн салалт бол Кейт Холмс, Том Круз нарын салалт байсан. Зургаан жил хамт амьдарсан хосууд салцгааж Кейт охиноо аван тусдаа амьдрах болсон. Шүүхээр дамжин нэлээд шуугиан тарьсны эцэст хосууд салж өөр өөрийн  зам мөрөөр амьдарч байна. Гэвч Том сайн аавын үнэлгээгээ бууруулахыг хүссэнгүй бололтой баяр ёслолын үеэр байнга охин Сүритэйгээ баярласаар байгаа. Хамгийн сүүлийн тод жишээ бол тэдний тэмдэглэсэн талархалын баяр байсан билээ.

Кристин Сюарт найз залуугаа мэхлэв

“Бүрэнхий” киногоороо дэлхий нийтийг байдан дагуулсан Кристин Сюарт, Роберт Паттинсон нар кинонд тоглосон цагаасаа үеэрхэж эхэлсэн. Тэрээр өөрийн хайртай залуу Роберт Паттинсоныг мэхлэн “Snowwhite”-ын найруулагч Руперт Сандерстай учир ургууллаа хэмээх мэдээлэл тарсан. Энэ мэдээлэл ч үнэн болж таарч тэд салцгаасан ч  төд удалгүй Роберт Кристинийг уучилж эргэн нийлсэн. Харин энэ бүхний дараа Кристин олны өмнө түүнээс уучлалт гуйсан  юм.

Э.Мөнхнасан

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.