Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын “Цөмөөхэй” “Grand Theater”-ын тайзнаа амиллаа
Уртын дуу

Монголын “Цөмөөхэй” “Grand Theater”-ын тайзнаа амиллаа

Урлаг Урлаг03/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
47070_874647545044012013-01-03-05-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгодог урлагийн театрууд шинэ жилийн баярын өмнө П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетийг тоглодог уламжлалтай. Монголчууд бид ч мөн Дуурь, бүжгийн эрдмийн театртаа энэхүү балетыг шимтэн үздэг билээ. Тэгвэл шинэ жилийн өмнө Монголын “Цөмөөхэй” хилийн дээс алхан БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-ын тайзнаа зочиллоо. Тус театрын урилгаар ДБЭТ-ын уран бүтээлчид  олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон буюу 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цөмөөхэй” балетыг толилуулаад ирсэн юм.  Тэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд урд хөршийг зорин 24-26-нд Тяньжины “Grand Theater”-ын тайзнаа “Цөмөөхэй” балетыг тогложээ. Балетын найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, монголчуудын эртний танил, Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай нар ээлжлэн удирджээ. “Цөмөөхэй” балетын гол дүрүүдэд балетын гоцлооч О.Ганцоож, Ч.Ганчимэг, Г.Батчимэг нар тоглон, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, тайзны зураачаар Д.Ганбаатар ажиллажээ. 

Сонирхуулахад, Тяньжиний “Grand Theater” нь байгуулагдаад зургаан сар болж байгаа шинэхэн театр бөгөөд “Opera house” нь 1600, концертийн танхим нь 1200 хүний суудалтай. Энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа дэлхийд данстай ОХУ-ын Москвагийн хөгжмийн театр, BBC үндэсний оркестр, Мама Миа мюзикл, NHK-ийн симфони оркестр, Валерий Гергиевийн удирдлаган дор Марийнский театрын оркестр зэрэг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн нэр хүндтэй уран бүтээлчид тоглолтоо хийжээ.

Тяньжины “Grand Theater”-т амилсан “Цөмөөхэй” балетын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, III нарийн бичиг Д.Булган болон албаны бусад хүмүүс, "Нью-Йорк" сонины сурвалжлагч Sheilla M, Tianjin Daily сонины эрхлэгч  Han Xiao Jing, Тяньжин хотын Азийн асуудал хариуцсан захирал Teng Jian Zhen нар оролцжээ. Түүнчлэн хаалтын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд эрхт Элчин сайд Xiaolong Wang оролцож, УДБЭТеатр Тянъжин "Гранд" театрын хооронд гурван жилийн хамтын ажиллагааны санамж бичигт "Гранд" театрын захирал Qian Cheng, УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн нар гарын үсэг зурсан байна.

Дашрамд сонирхуулахад ДБЭТ Монголын үзэгчдэдээ шинэ оны бэлгээ задлахаар зэхээд байгаа юм. Энэ сарын 11, 12-нд Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нарын хамт “Хунт нуур” балетад тоглох бол  19-нд тайзнаа тоглох алдарт Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг АНУ-ын удирдаач дохин, 27-нд эгшиглэх Дж. Пуччинийн “Тоска” дуурьд Армяны шилдэг тенор Ованес Айвазян сопрано Б.Эрдэнэтуяатай дахин хоршин дуулах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.