1. Жүжигчин Меттью МакКонахей нь Жекийн дүрд тоглох байсан
Анхны сонголтоор Жекийн дүрд жүжигчин Меттью МакКонахей тоглох байжээ. Тэр үед ямар шалтгаанаар Леонардо ДиКаприо тоглохоор болсныг бид мэдэхгүй ч түүнгүйгээр “Титаник”-ийг төсөөлөхөд хэцүү биз ээ.
2. Жүжигчин Гвинет Пелтроу нь Рөүз-ийн дүрд тоглох байсан
Найруулагч Жеймс Камерон гол дүрийн хадагтай Рөүз ДеВитт-ийн дүрдээ Гвинет Пелтроуг тоглуулахыг хүсэж байлаа. Харин тэр үед Гвинет “Sliding Doors” киноны дүрд тоглох саналыг хүлээгээд авчихсан байж. Найруулагч дараагийн сонголт хийхээс өмнө Рөүзийн дүрийг Николь Кидман, Мадонна, Жуди Фостер, Камерон Диаз, Шэрон Стоун нарын алдарт жүжигчид сонирхож байлаа. Гэхдээ тэр Кейтийг сонгожээ. Магадгүй энэ сонголт хамгийн зөв байсан байх. Учир нь Кейт Лео хоёр л хоорондоо дэндүү зохицсон хосуудын дүрийг гайхалтай гаргаж чадсан шүү дээ.
3. Кейт Винслет зориулалтын шумбагчийн хувцас өмсөөгүй
Кейт Винслет болон цөөн хэдэн жүжигчид л устай зураг авалтын үеэр хүйтнээс хамгаалах зориулалтын нимгэн шумбагчийн хувцасыг өмсөхөөс татгалзжээ. Хөлөг онгоц мөсөн уул мөргөсний дараа Рөүз Жекийг аврах завь руу авч явахын тулд усаар дүүрсэн корридороор гүйдэг хэсэгт хэрэглэгдсэн усыг Номхон Далайгаас авчиржээ. Ус маш хүйтэн байсан бөгөөд Рөүзийн усанд чичрэх хэсэг нь бодит, жинхэнэ жүжигчний чадвар байсан юм. Далайн цэвдэг хүйтэн усанд зориулалтын хувцас өмсөөгүйгээс болж Кейт хатгаа хүртэл тусчээ.
4. Помераний түүх
Кинонд хөгшин хатагтай Рөүз өөрийн Померан үүлдрийн нохойтойгоо ирдэг. Найруулагч Камерон зориуд энэ төрлийг сонгосон байна. Учир нь живж байсан Титаник хөлөг онгоцноос гурван нохой амьд гарч чадсаны нэг нь Померан байжээ. Камерон живж буй амьтдын тухай хэсэг нэмэх гэж байсан боловч энэ хэсгийг хассан байна. Кино бүхэлдээ стрессээр дүүрэн байхад тэнд үрэгдсэн хөөрхий амьтдын тухай нэмэх нь зохисгүй гэж үзжээ.
5. Жеймс Камерон жинхэнэ уран бүтээлч нь байжээ
Хөлгийн тавцан дээр Рөүзэд үзүүлдэг Жекийн зургийн дэвтэр дээрх гайхалтай зургуудыг санаж байна уу. Тэгвэл тэдгээр зургуудыг Леонардо ДиКаприо биш Жеймс Камерон өөрөө зуржээ. Рөүзийн алмаазан шигтгээтэй зүүлт зүүгээд нүцгэн зуруулдаг зургийг ч мөн адил киноны зураг авалтын үеэр зуржээ. Камерон солгой хүн бөгөөд mirror-image ашигласнаар баруун гараараа зурж байгаа мэт харагдуулж чаджээ.
6. Кейт Винслет ичимхий биш
Леогийн өмнө нүцгэлнэ гэдгээ сонссон Кейт анх уулзахдаа л илэн далангүй байхаар шийджээ. Нүцгэн хэсгийн зураг авалтыг хамгийн эхэнд авсан ба Кейтийн ачаар зураг авалт амжилттай явагджээ. Киноны бэлтгэл ажил маш их, бүгдийг нь бэлдэж амжаагүй байсан тул бэлтгэл шаардахгүй тэр хэсгийг эхлээд авсан юм байна.
7. Гэнэтийн PCP үдэшлэг
1996 оны 8 сарын 9-нд зураг авалтын багийн 80 гаруй хүн хавчны зутан шөл идсэний дараа гэнэт өвджээ. Цагдаа нар эхэндээ хоолны хордлого гэж бодож байсан боловч хордсон хүмүүс хий юм хараад байгаа тухайгаа бүгдээрээ хэлэхэд дахин нягталж үзжээ. Хоолонд хийсэн шинжилгээний дүнд “РСР” буюу сэтгэхгүйд нөлөөлдөг эм хийсэн байсан нь илэрчээ. Хоолыг хордуулсан этгээд одоог хүртэл баригдаагүй бөгөөд азаар гол дүрийн жүжигчид хоолноос идээгүй байжээ.
8. “PLANET ICE”
Киноны талаар танилцуулахаас өмнө найруулагч Жеймс Камерон Канадын Нова Скотод мөсөн уултай хэсгийн зураг авалтыг хийж байжээ. Тэгээд тэр кинондоо “Planet Ice” гэдэг нэр өгөхөөр шийдчихсэн байсан гэдэг.
9. “MY HEART WILL GO ON”
Найруулагч Жеймс Камерон “Титаник”-ийн албан ёсны хөгжмийг зохиолгохоор Эня-д хүсэлт тавьжээ. Гэтэл бүсгүй татгалзаж, хөгжмийн зохиолч Жеймс Хорнер дээр очихоос өөр аргагүй болов. Жеймс Камерон хөгжмийн зохиолчид хэлэхдээ албан ёсны дуу хийх хэрэггүй гэжээ. Харин ноён Хорнер нууцаар Селин Дионы дууг бичиж киноны хөгжмөө болгохыг шаарджээ. Селиний дуулсан “My Heart Will Go On” нь мюзиклын бус дуу Оскар авсан анхны тохиолдол болсон юм.
10. Жинхэнэ Жек Давсон
Жек Давсон, Рөүз ДеВитт нар бол киноны хайрын түүхэд зориулсан зохиомол дүрүүд байлаа. Гэтэл “Титаник”-ийн кино зохиол дууссаны дараа найруулагч Камерон хөлөг онгоцонд үнэхээр Ж.Давсон нэрээр бүртгүүлээд амьд гарч чадаагүй зорчигч байсныг мэджээ. Гэхдээ Ж нь Жек биш Жозеф байжээ.
Энэ бүхний эцэст “Титаник” кино нь Academy Awards-д 14 төрөлд нэр дэвшсэнээс 11-ийг нь авсан гайхалтай уран бүтээл болсон юм.