Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хөөмэйчид Францад аялан тоглолтоо хийнэ
Уртын дуу

Хөөмэйчид Францад аялан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг05/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6bfe5a66b0c53adebig855810602013-01-05-06-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүүдэлчдийн зам буюу Рүт Номадс холбоо Монголын ардын урлагийн концерт, аялан тоглолтыг Европод зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу анх 2007 оны дөрөвдүгээр сард "Дөрвөн бэрх" төслийн санаачилгыг Монголд боловсруулж, мөн ондоо анхны тоглолтоо хийж байжээ.

Тэгвэл байгуулагдаад багагүй хугацааг үдэж буй уг нэгдлийн зүгээс "Дөрвөн бэрх" аялан тоглолтыг Франц улсад хийхээр болжээ. Тоглолтод Монголын шилдэг хөөмэйчдийн дөрвөл оролцох бөгөөд уламжлал, шинэчлэлийн заагийг илтгэх уг тоглолт нь өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт урлагийн онцгой нэгэн төрөл болох хөөмэйн гайхамшгийг танин мэдэх боломжийг барууны үзэгчдэд олгож байна.

Магтаал, уртын дуу болон богино дууны үлэмж баялаг урын санг товшуур, морин хуур, цуурын хөгөөр илэрхийлэх “Дөрвөн бэрх” хамтлаг хөөмэйч, МУГЖ Н.Сэнгэдорж, СУИС-ийн багш, СТА, нэрт хөөмэйч Б.Одсүрэн, алдарт хөөмэйч, МУУГЗ Д.Цэрэндаваа, “Алтай Хангай” хамтлагийн хөөмэйч Н.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд хөөмэйн дотоод уламжлалаар дамжуулан Францын үзэгчдийг Монголд аялуулах зорилготой ажээ. Аялан тоглолт энэ сарын 10-нд Францын Рэннэс хотод эхлэх бөгөөд 11-12-ны өдрүүдэд Парис, Лион хотод үргэлжилнэ.

Эх сурвалж: www.time.mn Т.Бэх

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.