Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Энэ оны нийтийн дуучдын хамгийн анхны нэгдсэн тоглолт болно
Уртын дуу

Энэ оны нийтийн дуучдын хамгийн анхны нэгдсэн тоглолт болно

Урлаг Урлаг07/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
734746_246820772115114_899755483_n1128081702013-01-06-07-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын нийтийн дууны нэрт мастеруудын олон сайхан хит болсон дуунуудын хөг аялгууг амьдруулж дуунд дуртай, дуучин монгол ард түмэндээ уран бүтээлээрээ хэдийнээ танил болон хүндлэгдсэн хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолт энэ сарын 18-нд болох нээ.

Шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан тоглолт болох гэж байна хэмээн онцолж буй “Ирж яваа цаг сайхан” хэмээх уран бүтээлийн тоглолтонд хөгжмийн зохиолчийн дотны хамтрагчид болох “Дулаахан намар” дууг нь амьдруулсан МУГЖ С.Жавхлан, ”Хайрын болзоо” дууг нь амьдруулсан МУГЖ С.Эрдэнэцэцэг, Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар, “Манай адуу” дууг нь амьдруулсан МУСТА А.Мөнхбат, “Босоо хиймортой эр хүн” дууг нь амьдруулсан МУСТА Л.Болдбаатар, “Амин булаг эжий аав хоёр” дууг нь амьдруулсан МУСТА Т.Батсайхан, “Сайхан” дууг нь амьдруулсан МУСТА Э.Төрмандах, “Санахгүй л гэсэн юмаа, Аялас хйигээд дуулъя  даа” дуунуудыг нь амьдруулсан МУСТА Б.Буянжаргал, “Миний найз” дууг нь амьдруулсан Ноён Бондгор хүрэлцэн ирж ая дуугаа өргөх ажээ.

Түүнчлэн тоглолтын эзэн хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн “Ятгын чуулгатай” хамтран МУГЖ С.Жавхлангийн аав Д.Самандын шүлгээр амилсан “Ирж яваа цаг сайхан” хэмээх шинэ уран бүтээ болоод өөрийн бүтээсэн сайхан уран бүтээлүүдээ үзэгч түмнээ толилуулж эгшигийн цэнхэр хадаг өргөн барих ажээ.

Мөн  тоглолтын хөгжмийг Цагдаагийн “Сүлд” чуулгын симфони оркестр эгшиглүүлэх бөгөөд цэнгээнт бүжгийн “Хатан туул” хамтлаг 40 гаруй хүний бүрэлдхүүнтэйгээр оролцож үзэгчдийг дуу бүжгийн тансаг хэмнэлээр уяраах юм байна.

Ийнхүү Монгол бөхийн өргөөнд 2013 оны 01 дүгээр сарын 18-нд 19:00 цагаас ганцхан удаа болох хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолтонд дуунд дуртай, дуучин монгол ард түмнийгээ хүндэтгэн урья.

Дэлгэнгүй мэдээллийг: 99883031, 98993031, 91023031 дугаарын утсаар лавлах юм байна.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.