Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»А.Маргад: Манай чуулгынхан чинь “хөөрхөн” халтуур хийчихнэ шүү
Үндэсний хөгжим

А.Маргад: Манай чуулгынхан чинь “хөөрхөн” халтуур хийчихнэ шүү

Урлаг Урлаг10/01/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
margad-gjgjg4273789342013-01-10-18-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн онд Монголын хүүхдийн ордноос зохион байгуулсан “Ая эгшгийн зургаан жигүүр” өсвөрийн хөгжимчдийн улсын уралдааны тэргүүн байр, “Мөнгөн хараацай” хүүхдийн ардын урлагийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт А.Маргадтай ярилцлаа.

-Сайн байна уу. Хоёулаа ярилцлагаа хэдэн настайгаасаа эхлэн морин хуураар хичээллэж эхэлсэн талаар ярилцъя. Морин хуур хөгжмөөр хичээллэх санааг хэн өгсөн бэ?
-Анх 2007 онд морин хуурыг ихэд сонирхож дугуйланд хамрагдан суралцаж эхэлсэн. Анх Ерөнхийлөгчийн зарлиг гараад зурагтаар төрийн хан хуурч хичээл заадаг байсан юм. Тэр үед аав надад нэг морин хуур авч өгч байсан. Тухайн үедээ учрыг нь олохгүй жаал оролдож байгаад буцаагаад өлгүүлчихдэг байсан. Тэр үед манай сургуульд морин хуур дардаг ахлах ангийн нэг ах байсан юм. Тэр ахыг аав ээж хоёр гэртээ авчраад надад хэрхэн дарахыг заалгаж байлаа. Ээж маань морин хуур хөгжим их сайхан хөгжим юм байна. Хүүхдүүд дарж байхыг харлаа. Их гоё юм байна. Миний хүү энэ хөгжмийг заавал сураарай гэж захисан юм. Тэгээд л би морин хуураар хичээллэж эхэлсэн дээ. Сурах тусам улам л сонирхлыг минь төрүүлэх болсон юм даа.

-Ээж аав чинь чамайг морин хуураар хичээллэх эхлэлийг тавьж өгчээ Ер нь гэрийнхнээс чинь хөгжим дардаг хүн байгаа юу?
-Манай гэрийнхэнд морин хуур дардаг хүн байхгүй ээ. Гэхдээ гэрийнхэн маань хөгжимд их дуртай. Харин манай өвөө залуудаа уран сайханд явж дуулдаг бас баян хуур хөгжим тоглодог байсан тухай ээж дурсан ярьдаг юм.

-Энэ хөгжмөөр хичнээн жил хичээллэж байна вэ?
-Энэ хөгжмөөр зургаа дахь жилдээ хичээллэж байна.

-Амжилтуудаасаа дурдвал…
-Хичээллэж эхэлснээсээ хойш олон уралдаан тэмцээнд оржээ. Анх орон нутагтаа зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд оролцдог байсан сүүлдээ улсын чанартай уралдаан тэмцээнд оролцох болсон. Нийтдээ дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, улсын чанартай уралдаан тэмцээнээс гурван алт, нэг хүрэл медаль авсан. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Мөнгөн хараацай” хүүхдийн ардын урлагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гоцлол хөгжмийн төрлөөр оролцож ”Шилдгийн шилдэг”-ээр шалгарлаа. Гадаад улс оронд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд ч амжилттай оролцсон. Тухайлбал Солонгос улсад болсон Gangneung Danoje фестиваль, Хятад улсын Чан чун хотод болсон Олон улсын хүүхдийн урлагийн их наадамд амжилттай оролцлоо. Ер нь өнгөрсөн 2012 он миний хувьд амжилт бүтээл дүүрэн өнгөрлөө.

-Өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаанд ямар аялгууг тоглож тэргүүн байр эзэлсэн бэ. Хэчнээн оролцогч оролцсон бэ. Өрсөлдөгчид хэр байв?
-“Мөнгөн хараацай”хүүхдийн ардын урлагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гоцлол хөгжмийн төрөлд Х.Алтангэрэлийн “Аргамаг хурдан хүлэг” гэсэн сайхан аялгуу тоглосон. Тэмцээний эцсийн дүн гарах үед шалгарсан хүүхдүүдийн нэр дэвшиж байсан. Хүмүүс чи шалгарсан гэхэд нь итгэхгүй л байсан. Тэгсэн чинь МУГЖ Т.Ариунаа эгч дугтуйг задлахдаа эхлээд нэрийг нь хэлэхгүй энэ бол Улаанбаатартай ойрхон газраас байна гэх мэт тойруулаад байсан тэгж байснаа нэр дуудсан. Тэгэхэд маш их баярласан. “Шилдгийн шилдэгээр шалгарч өргөмжлөл, цом, 500 мянган төгрөгийг МУГЖ Т.Ариунаа эгчээс гардан авч байлаа. Харин “Ая эгшгийн зургаан жигүүр” улсын уралдаанд тэргүүн байр эзэлж СУИС-ын ардын хөгжмийн ангид элсэн орж суралцах эрхийн бичгээр шагнууллаа. Мэдээж аль аль тэмцээний өрсөлдөгчид нэлээн ширүүн байсан. Бүх аймаг дүүргээс олон шилдэг шалгарсан хүүхдүүд ирж оролцсон. Эдгээр мундаг хүүхдүүдээс цойлж тэргүүн байр эзэлсэндээ тун ч баяртай байгаа.

-Чамайг дангаараа Морин хуур хөгжим тоглохоос гадна өөр нэг чуулгад байдаг гэж сонссон. Чуулгынхаа талаар танилцуулаач?
-Тиймээ. “Хөх эгшиглэн” гэсэн морин хуурын чуулга байдаг. Анх 2007 онд “Дэлхийн зөн” байгууллагын дэмжлэгээр хөгжмийн сургалт нээгдэж, хүүхдүүдээс шалгалт авч элсүүлж байхад шалгуулаад тэнцсэн. Тэгээд СТА Д. Сандаг, СТА н.Нацагсүрэн гэдэг хоёр багшийнхаа шавь болсон. Манай сургалтанд анх 80-аад хүүхэд бүртгүүлж байсан. Гэвч хоёр долоо хоноод л зарим нь шантраад орхиж эхэлсэн. Тэгээд гучаад хүүхэд үлдэж үргэлжлүүлэн хичээллэсэн. Манай чуулгад олон авъяаслаг хүүхдүүд байдаг.

-Энд тэнд очиж урилгаар тоглоно биз?
-Тэгэлгүй яахав ээ. Манай чуулгынхан чинь бас хөөрхөн халтуур хийчихнэ шүү дээ. Байгууллагуудын тэмдэглэлт ой, найр хурим гээд олон арга хэмжээнд очиж тоглодог. Ер нь сүүлийн үед манай Монголчууд чинь морин хуур хөгжмөөрөө хөглөгдөж, морин хуураа дээдэлдэг болжээ. Айл гэрийн найр хуриман дээр л гэхэд өрх гэрийнхээ жаврыг үргээнэ гэж морин хуураар баяраа эхэлдэг.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?
-Би одоо С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаа. Манай сургуульд урлагийн өндөр боловсролтой олон сайхан багш нар ажилладаг. Цаашид морин хуур хөгжмөөрөө улам сайн хичээллэж “Морин хуур” чуулгын ах эгч нар шигээ чадварлаг мэргэжлийн хөгжимчин болно гэж бодож байгаа.

Г.Хишигт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэтгүүлч Т.Дарханхөвсгөл “Миний Анир” шүлгийн ном гаргажээ

20/05/2025

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.