Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг тайзнаа амилуулна
Уртын дуу

“Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг тайзнаа амилуулна

Урлаг Урлаг11/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-1356404190kiwi-middle1460065252013-01-11-17-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  19-р зууны их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа, 20-р зууны билиг танхай яруу найрагч Р.Чойном, 21-р зуунаас Америкийн зохиолч Айн ренд нарын бүтээлүүдийг Монгол түмэнд өөрийн нүр их хөдөлмөр, авъяас билигээр хүргэсээр ирсэн Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам өөрийн удирддаг “Од” театрын тайзнаа энэ сарын 16-нд Америкийн алдарт зохиолч "Айн Рэнд"-ийн зохиол “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг амилуулахаар болсон байна. Тус жүжгийн зохиолыг сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал орчуулан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам найруулан тавьж байгаа ажээ. Тус жүжигт монголын хошин урлагийн ууган хамтлаг болох “Х-Түц” продакшнынхан, тодруулбал, Гавьяат жүжигчин Л.Баттулга, И.Одончимэг, Н.Онон, Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго болон “To be or not to be” шоуны 2012 оны шилдэг таван оролцогч залуус оролцон тоглож буй ажээ. Д.Сосорбарам соёрхолт болон “Х-Түц”-ийнхэн өмнө нь Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийг тайзнаа тавьсан “эртний” хамтрагчид. Тиймээс ч дахин хамтран ажиллахаар шийдэж, мөн л Айн Рэндийн зохиолыг сонгон авчээ.

Үнэхээр үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгээд буй өвөрмөц шийдэл бүхий “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ердөө ганцхан удаа буюу энэ сарын 16-ны үдэш тоглох ба NTV телевизээр 19.00 цагт шууд дамжуулах гэнэ. Ийнхүү “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” юу болох талаар буюу жүжгийг “амьдаар” мэдрэхийг хүсвэл “Од” театрыг зориороо.

Дашрамд дуулгахад Тасалбарын үнэ 101 мянган төгрөг юм байна.

Та бүхнийг урлагийын тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкчуудын согтууруулах ундааны хэрэглээ түүхэн доод хэмжээндээ хүрчээ

14/08/2025

5.3 сая ам.доллароор зарагдсан Ангарагийн солирыг Нижер улс нэхэж байна

14/08/2025

1.3 сая дагагчтай юүтүбер Казү Монголд иржээ

14/08/2025

С.Чулуун: Евроазийн соёл иргэншлийн цөм нь “Монгол”

14/08/2025

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.