Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»О.Дашбалбар агсны охин “Болор цом”-д зочиллоо
Нийгэм

О.Дашбалбар агсны охин “Болор цом”-д зочиллоо

Урлаг Урлаг11/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ohin4156453440775462013-01-11-17-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүр уламжлал болон зохиогддог “Болор цом” 30 дахь удаагийн наадам өчигдөр болж өнгөрсөн. Наадамд их аварга Д.Дагвадоржоос эхлүүлээд үе үеийн “Болор цом”-ын эзэд, ахмад яруу найрагчид, урлаг соёлын одод ирцгээсэн байв. Тэр дунд нэгэн сонирхолтой зочин ирсэн нь нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны охин Д.Индра байв. 

Драмын театрийн тэргүүн эгнээнд тухлан суух О.Дашбалбар найрагчийн охиноос зарим телевиз ярилцлага хүртэл авч харагдсан. 
 
Д.Индра соёл судлаач мэргэжилтэй бөгөөд аавынхаа төрсөн өдөрт зориулж “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмыг зохион байгуулж, шүүгчээр нь ажиллаж байсан яруу найраг, утга зохиолд элэгтэй нэгэн. 
 
 
СУИС-ын Соёл иргэншлийн сургуулийн багшаар ажилладаг Д.Индра нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний амьдралд өдөр тутам мөрдөгддөг зарчим бол аавын захидаг байсан “Амьддаа бие биеэ хайрла” гэх үгийг хүмүүсийн чихэнд биш сэтгэлд хүргэх явдал юм” гэж хэлсэн байдаг. 

Д.Индра хэдийгээр О.Дашбалбар агсны хууль бус эхнэрээс нь төрсөн охин гэж нэрлэгддэг ч энэ үгэнд эмзэглэдэггүй гэдгээ ч хэлдэг. “Миний аав, ээж хоёр хайр сэтгэлээрээ учирч, аав ээжид минь зориулж “Шанзны эгшиг”, “Дарьганга аялгуу” гэсэн хоёр бүтээлээ туурвисан. 

Тиймээс Төрийн соёрхол хүртсэн. Энэ бүтээлүүдийг бичүүлэх гэж ээж минь төрсөн ч юм шиг. Миний ээж Анимаа бол жинхэнэ яруу найрагчийн хайр нь, онгод  нь болох заяатай эмэгтэй гэж би боддог” хэмээж байсан юм. 

М.Кэйт


Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.