Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эрдмийн чуулгын тайзнаа “Нүүдэлчдийн аялгуу” тоглогдоно
Нийгэм

Эрдмийн чуулгын тайзнаа “Нүүдэлчдийн аялгуу” тоглогдоно

Урлаг Урлаг12/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-01-11_1224084626644712013-01-11-20-23[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт 2013 оны уран бүтээлийн нээлт болгож  "Нүүдэлчдийн аялгуу" тоглолтоо Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралтанд зориулан маргааш буюу 01 дүгээр сарын 12 ноос эхлэн тоглох нээ. Үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, ирээдүйн үзэгчдээ бэлтгэх зорилгоор Эрдмийн тодотголтой чуулга энэхүү тоглолтынхоо өмнө багш, сурагчиддаа зориулж 20 минутын “СУРГАЛТ” буюу  өөрсдийн үйл ажиллагаа болон монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдарч буй ард түмнийхээ дуу хуур, хөгжим, бүжиг наадам, үндэстэн ястаны хувцас хунар, амьдралын онцлог, зан заншлын тухай ТАНИН МЭДЭХҮЙН ОЙЛГОЛТ, МЭДЭЭЛЭЛ-ийг ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжим албаны дарга Х.Энхбат нар бэлтгэн хүргэх юм байна. Тус сургалтанд Монгол угсаатны онцлог, Ардын хөгжмийн зэмсгийн онцлог, дуугаралтыг танилцуулахаар бэлтгэсэж буй ажээ.

“Нүүдэлчдийн аялгуу” уран бүтээлийн товч танилцуулгаас хүргэвэл

Найруулагч – Д.Ганболд, Хөгжмийн зохиолч – М.Бирваа, Удирдаач – Р.Ганбат, Тайзны зураач –  Т.Түмэн-Өлзий

Энэхүү тоглолт нь Монгол орны 4 зүгт байгаа олон үндэстэн, ястануудын дуу, хөгжим, бүжгүүдүүдээс ҮДБЭЧ-ын урын санд урьд өмнө нь байгаагүй дээжлэн авсан бүтээлүүдээс бүрдэж байгаа бөгөөд ховордож мартагдах дөхсөн үзэмчин ардын “Бүүвэйн дуу”, “Сэмжин үүл” дуу, Хотгойд ардын “Сүгсээ хүүхэн” дуу, Ордос ардын “Хун галуу” дуу, Боржигон ардын уртын дуу “Хээрхэн халтар” дуу, “Төмөр хуурын цуурай” хөгжмийн зохиомж, морин хуурын гоцлол, оркестрын “Их нүүдэл” хэмээх зохиол нь хэлбэр агуулгын хувьд маш баялаг юм. Учир нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмэй, магтаал, цуур хөгжим, ширэн цартай хуур, нуман хуур, чулуун царгил, суухан хуур зэрэг ховор нандин хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг нэгтгэж нэгэн зохиолд багтааж харуулж байгаагаараа онцлогтой юм. 

Тайзны хувьд ахуй байдал тал рүү нилээд дөхүүлж, монгол гэрийн гадна, дотор талын байдал хийгээд говийн монголчуудын хэрэглэдэг тэмээн тэрэг, Хангайнханы хэрэглэдэг үхэр тэрэг, буриадуудын хэрэглэдэг хоток морин тэрэг, дархад цаатангуудын хэрэглэдэг чарга зэрэг эд хэрэглүүдийг бодит байдлаар хийж концертын зохиомжид оруулж байна. Бас концертын фон болгож монгол орны 4 зүгийн байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг фото болон видео дүрсээр концертын бүхий л туршид үзүүлэх болно.

                                               "Нүүдэлчдийн аялгуу" тоглолтын хуваарь:

2013 оны I/12-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу

I/13–ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу

I/21–ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу

I/22-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу тус тус тоглоно.

Тоглолтуудын үндсэн үнэ 20,000 төгрөг бөгөөд ЕБСургуулийн багш сурагчдад хөнгөлөлттэй үнээр буюу тасалбарын үнэ 5000 төгрөгөөр захиалга авч байна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын маркетенгийн алба
Утас: 96996399 11323954 ­Еmail: www.mongolianensemble.com,

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг эхлүүллээ

21/04/2026

“Орлон тоглогч”-ийн, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

21/04/2026

“Хориотой” жүжгийг тайзнаа дахин 10 удаа тоглоно

21/04/2026

Монголын нутгаас кроманьон хүний шүд олджээ

21/04/2026

Олон улсын хятад хэлний өдөрт зориулж уран бичлэг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээв

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.