Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»2013 оны оскарт нэр дэвшигчид ба сонирхолтой баримтууд
Уртын дуу

2013 оны оскарт нэр дэвшигчид ба сонирхолтой баримтууд

Урлаг Урлаг11/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oskar47874763922872013-01-11-21-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Оскар”-ын шагнал гардуулах анхны ёслол 1929 онд 250 зочидтойгоор зохион байгуулагдаж байжээ. Түүнээс хойш уламжлагдсан бөгөөд өдий болтол шинэ номинаци нэмсээр байгаа билээ. Дэлхийн хамгийн том кино наадмын талаарх сонирхолтой баримтууд BBC ангентлагийн веб сайтад гарчээ. Эдгээрээс товчлон сонирхуулая.

     – Холливудын романтик инээдмийн кино “It Happened One Night” /1934/ кино 1935 оны шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг зохиол гэсэн таван гол шагналыг зэрэг хүртэж байсан юм.
     – Шилдэг туслах дүрийн шагнал 1936 онд нэмэгджээ.
     – 1942 он дэлхийн II-р дайны жилүүдэд тус наадмыг цом болох алтадсан баримлыг жирийн хийдэг байжээ.
     – 1945 онд жүжигчин Бари Физгэралд шилдэг эрэгтэй гол ба туслах дүрд зэрэг нэр дэвшиж байжээ. Үүний дараахан номинациудын журамд өөрчлөлт оруулж ийм явдал дахин давтагдаагүй байна.
     – 1948 онд шилдэг гадаад хэл дээрх кино номинаци нэмэгдэж, анхны гадаад хэлээр гардаг киноны шагналыг Италийн “Shoe-Shine” авсан байна.
     – 1953 онд “Оскар”-ын ёслолын ажиллагаа анх телевизээр цацагдсан.
     – 1960 онд “Ben-Hur” /1959/ кино “Оскар”-ын түүхэнд дээд амжилт тогтоож 12 номинацид өрсөлдөж, 11-ийг нь авч чаджээ.
     – 1973 онд шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн жүжигчин Марлон Брандо Америкийн индиан иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эсэргүүцэл илэрхийлэн шагналаа авахаас татгалзжээ. Ёслолын ажиллагааны үеэр тайзан дээр түүний өмнөөс индиан бүсгүй гарч, индианчуудын эрх ашгийг хамгаалахыг уриалж байжээ.
 
     – 1998 оны ёслолын ажиллагаанаас Италийн жүжигчин, найруулагч Роберто Бэнигни өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Life Is Beautiful” /1997/ киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэнээс гадна тухайн кино тухайн жилийн гадаад хэл дээрх шилдэг кино болсон юм. Тэрээр нэг үдшийн дотор хоёр шагналын эзэн болсон байна. Энэ кино одоо америкчуудын дурлан үздэг киноны нэг болжээ.
 
     – 2001 оны улаан хивсний ёслолын үеэр Исландын дуучин Бжоркийн өмссөн хунг дүрсэлсэн загвартай цагаанн даашинз “Оскар”-ын түүхэн дэх хамгийн өвөрмөц даашинзны нэг байлаа. -1949 онд шилдэг хувцасны дизайнер номинаци нэмэгдсэн бөгөөд хар цагаан, өнгөт кино гэсэн хоёр шагналтай байж. Анхны шагналыг “Joan of Arc “(1948) киноны дизайнер Дороти жэкинс, Барбара каринска нар авсан бол, хар цагаан төрөлд “Hamlet” (1948)-ын хувцасаар дизайнер Рожэр К.Фюрс шалгарчээ. 1968 оноос эхлэн хар цагаан киноны шагнал хасагдаж дан өнгөт киноны шилдэг хувцасны шагнал гардуулдаг болжээ. Оскарын шагнал хүртсэн анхны хар арьст жүжигчин
 
     – 1940 оны ёслолын үеэр “Gone with the wind” /1939/ кино нийт найман номинацид нэр дэвшин өрсөлджээ. Киноны туслах дүрд тоглосон хар арьст жүжигчин Хэти Мак Даниел анх удаагаа энэхүү наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэнээр анхны хар арьст жүжигчин болсон юм. Оскарын шагнал хүртсэн анхны Ази жүжигчин 1958 онд Японы жүжигчин Миёоши Үмэски “Sayonara” /1957/ киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж “Оскар”-ын шагналтай анхны Азийн жүжигчин болжээ.



Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.