Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монгол кино” үйлдвэрийн захирал Ж.Солонгыг огцрохыг шаардаж байна
Уртын дуу

“Монгол кино” үйлдвэрийн захирал Ж.Солонгыг огцрохыг шаардаж байна

Урлаг Урлаг12/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongol_kino4240462422013-01-12-19-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Үндэсний мэдээллийн төвд “Монгол кино” үйлдвэрийн ахмад ажилтнууд мэдээлэл хийж байна. Захирал Ж.Солонго Кино үйлдвэрийн хашаанд боссон орон сууцны компаниудаас тус бүрээс нь 10 байр авах гэрээ хийж, үйлдвэрийн газрыг өгсөн талаар ахмадууд хэлж байна. Тухайлбал, “Зүмбэр орд”, “Юнизм” гэх хоёр компанитай хийсэн гэрээ нь үнэн болохыг тэд олж мэджээ. Гэтэл орон сууцны хороолол аль хэдийнэ босчихсон. Өдий олон жилийн хугацаанд энэ тухайгаа ажилчдадаа мэдэгдээгүйгээс нь харахад албаар нууж байгаад хувьдаа завших гэж байсан гэж хардахаас аргагүйд хүрчээ. Захирал Ж.Солонго нь кино урлагийн төлөө юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ салбарт зориулсан мөнгөнөөс багагүй завшдаг болох нь илэрч байсан. Япон улсад болсон кино өдөрлөгийн үеэр Монголоос оролцсон 10 киноны 69400 ам.долларыг өөрийн дансанд хийсэн байсан нь хүртэл илэрч байсан. Гэвч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байжээ. Ер нь Ж.Солонго нь хуулийн байгууллагад дийлддэггүй. Энэ талаараа ч ахмадуудад “Та нар намайг дийлэхгүй” гэж шууд хэлдэг гэлээ. Түүнийг огцруулах талаар ахмадууд олон жил ярьж, хэлж байгаа ч үнэхээр дийлэхгүй байгаа гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандан Ж.Солонгыг шалгах, албан тушаалаас нь огцруулах, хариуцлага тоооцох хэрэгтэй байгааг шаардаж байна. Хэвлэлийн хуралд оролцсон дөрвөн хүний ард Монголын кино урлагийг өдий зэрэгтэй хүргэхэд амьдралаа зориулсан 90 ахмад байгааг тэд дуулгалаа. Кино найруулагч, үйлдвэрийн ахмадын хорооны дарга н.Цэнддорж ийнхүү ярьж байна.

“Үнэнийг хэлэхэд монгол кино үйлдвэр сүйрэлд орчихсон. Бид өмнөөс нь ичиж байна. Дуурийн театр, Драмын театр гээд үйлдвэртэй минь энэ зэрэгцэж байгуулагдаж байсан газрууд өнөөдөр ямар зэрэгт хүрэв. Гэтэл монгол кино үйлдвэр хүйтэн, хөндий байшингаас өөр зүйл алга. Хийж байгаа ажил нь жилд 12 мэдээ хийдэг. Нэг мэдээ нь 10 минут. Тэгсэн хэрнээ нэг мэдээнд 10 сая төгрөг зарцуулдаг. Ийм хууль бус үйл ажиллагааг үйлдвэрийн захирал Ж.Солонго олон жил хийж байна. Үнэхээр манай кино үйлдвэрт шинэчлэлт хэрэгтэй болжээ. Үүний тулд бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай байна. Бид 15 жил дуугүй суугаагүй. Үе үеийн сайдуудад хэлдэг байсан. хэн нь дорвитой арга хэмжээ аваагүй. 6.5 га газартай кино үйлддвэрийн хашаанд өнөөдөр орон сууцны хороолол боссон. Энэ газрыг нь Ж.Солонго зараад байдаг юм уу. Эсвэл Төрийн өмчийн хороо нь мэдээд байдаг юм уу бүү мэд. Энэ бүхнийг даруй шалгаж, зогсоохыг бид шаардаж байна”

FACT.MN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.